Уриа үг
“УЛАМЖЛАЛЫГ ШИНЭЧЛЭНЭ”
“УЛАМЖЛАЛЫГ ШИНЭЧЛЭНЭ”
Монголчуудын уламжлалт хэрэглээ болох сүү, сүүн бүтээгдэхүүнийг орчин үеийн дэвшилтэд технологиор савлан хэрэглэгч танд найдвартай түргэн шуурхай хүргэхийг зорин ажиллана.
Милко ХХК нь 2009 оноос эхлэн ТЭСО группээс хэрэгжүүлсэн сүүний үйлдвэрийн төслийн хүрээнд байгуулагдаж, Монгол орны сэргээгдэх байгалийн баялаг болох сүү, аарц, жимс жимсгэнийг түүхий эдээ болгон хүн бүрт эрүүл хүнсний хэрэглээг бий болгох зорилготойгоор өдгөө 3 үйлдвэр 600 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
Милко шингэн үйлдвэр нь 2010 оноос Зөв брэндийн аарцны ундааг худалдаанд гаргаж байсан бол өдгөө 100 шүүс, Айберри шүүс, Мөнхтунх ундаа, Mongolian camel ингэний ундаа, Дархлаа өтгөрүүлсэн шүүс зэрэг 30 гаруй нэр төрлийн шингэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргаж байна. Милко үйлдвэр нь цагт 6000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай тетрапак, пет шугамтай байсан бол 2021 онд өргөжилт хийж цагт 9000ширхэг 330 мл, 200 мл призма савлагаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн автомат тетрапак үйлдвэрийн шугамыг нэвтрүүлээд байна.
Милко хуурайшуулах үйлдвэр нь өндөр температурын тоосруулан хатаах технологийг 2014 онд ашиглалтанд оруулж Голден милк хуурай сүүг үйлдвэрлэн Монголын төдийгүй гадны зах зээлд худалдаалж байсан бол 2020 онд өргөжилт хийж цагт 200 килограм бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхийдэлхийн стандартад нийцсэн нам температурт вакумдаж хатаах технологийг үйл ажиллагаандаа шинээр нэвтрүүлсэн. Энэхүү технологи нь бүтээгдэхүүний ашиг шимийг алдагдуулахгүй хуурайшуулан бүтээгдэхүүн гаргадаг онцлогтой ба Зөв хатаасан аарц, Голден 3/1 цай кофе, Star хуурай сүү, Star 3/1 кофе, Амин, Вита 1000, Дархлаа зэрэг нийт 52 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хуурайшуулан Милко савлах үйлдвэрт савлан худалдаанд гаргаад байна.
Милко ХХК нь 2014 оноос эхлэн БНХАУ-руу Зөв брэнд, Голден кофе цай, Голден милк хуурай сүү, Сааль сүү, Сааль 4/1 цайг, Казакстан руу голден милк сүүг экспортлож байна. 2020 оноос эхлэн АНУ руу 100 өтгөрүүлсэн шүүс, БНСУ, Япон руу Зөв брэнд, хатаасан чацаргана зэргийг амжилттай экспортлоод байна.
Милко ХХК нь 2012 оноос эхлэн үйл ажиллагаандаа “MNS ISO 9001 Чанарын менежментийн тогтолцоо” нэвтрүүлсэнба 2019 онд MNS ISO 22000 Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо , MNS ISO 50001 Эрчим хүчний менежментийн тогтолцоо 2021 онд MNS ISO 14001 Байгаль орчны менежментийн тогтолцоо, MNS ISO 45001 Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын менежментийн тогтолцоонуудыг тус тус нэвтрүүлэн Монголдоо хамгийн олон ISO нэвтрүүлсэн хүнсний компани болсон.
Тус компанийн инновациар бүтсэн бүтээгдэхүүн болох Зөв аарцны ундаа 2015 онд ПРОД ЭКСПО Олон улсын үзэсгэлэнгийн “Шилдэг бүтээгдэхүүн”, Зөв хатаасан аарц 2018 онд Шилдэг инновацийн бүтээгдэхүүн” , 2021 онд Mongolian camel брэнд “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн” шагналыг хүртсэн. Харин Милко ХХК нь 2018 онд “Сүү сүүн бүтээгдэхүүний шилдэг үйлдвэрлэгч”, 2019 онд Монголын ТОП -150 ААН, 2020 онд “Нийслэлийн шилдэг татвар төлөгч байгууллага” зэрэг шагналуудыг хүртсэн амжилттай ажиллаж байна.