МИЛКО ХХК нь 2009 оноос эхлэн ТЭСО КОРПОРАЦИ-аас хэрэгжүүлсэн сүүний үйлдвэрийн төслийн хүрээнд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа гэсэн чиглэлээр үүсгэн байгуулагдсан.
“УЛАМЖЛАЛЫГ ШИНЭЧЛЭНЭ” уриан дор 2010 оны 03 сараас эхлэн 4%-ийн тослог бүхий цөцгийн тосоор баялаг цай сүлэхэд зориулагдсан “Тослог” сүүг үйлдвэрлэснээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
2014 оноос эхлэн ЗӨВ ААРЦНЫ УНДАА-г өлгийдөн авч худалдаанд гаргаж эхэлсэн түүхтэй.
Швед улсын дэвшилтэт технологи болох эколин савалгааг нэвтрүүлсэн. Энэ нь шингэн хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацааг 6 сараас 1 жилээр уртасгаж өгдөг тетрапак савлагаа юм.
Бид байгалийн баялгийг зохистой ашиглан байгальд ээлтэй техник технологиор үйлдвэрлэл явуулж, бохирдлыг эх үүсвэр дээр нь багасгах замаар үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлж байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг бууруулан холбогдох хууль эрх зүйн шаардлагын хүрээнд үйл ажиллагаагаа тасралтгүй сайжируулан ажиллана.
2017 онд 1 цагт 6000 бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий тетрапак савлагааны шугамыг суурилуулсан.
ХАБЭА-н бодлого Бид компанийн үйл ажиллагааны хүрээнд МУ-ын хууль тогтоомж, дүрэм, журам стандартыг мөрдлөг болгон үйл явц бүрд аливаа эрсдэлийг оновчтой тодорхойлж эрсдэлийг хамгийн бага төвшинд хянаж ажиллах ба аюултай тохиолдлоос сэргийлж, ажлын байрны таатай орчинг бүрдүүлэн аюулгүй ажиллах эерэг хандлагыг хэвшүүлэхэд ажилтан бүрийн оролцоог хангаж, эрүүл аюулгүй нөхцөлийг бүрдүүлэн, ХЭМАБ-ын менежментийн тогтолцооны шаардлагуудыг тогтмол хангаж ажиллана.