Зуны амралтаар хичээллэх сургалтын төвүүд

Зуны амралт эхэлж байна. Та өөрийн хүүхдээ сонирхож буй сургалтанд нь явуулах талаар хэр удаан бодсон бэ? Хэрэв та бодсон хэдийч чанартай сургалтын төв хараахан олж амжаагүй байгаа бол энэхүү нийтлэлд анхаарлаа хандуулна уу. Эрхэм таны цаг завыг хөнгөвчлөх үүднээс Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн хөгжлийн сургалтын төвүүд болон албан байгууллагуудын мэдээллийг хүргэж байна.

1. МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН

Хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдэнд мэргэжлийн чиг баримжаа олгох, авьяас чадварыг нь нээн хөгжүүлэх зорилгоор дугуйлангийн сургалт явуулахын зэрэгцээ улсын хэмжээнд хүүхэд багачуудын дунд зохиох соёл хүмүүжлийн ажлыг зохион байгуулах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг.

Монголын хүүхдийн ордон нь урлаг, уран бүтээл, гадаад хэл гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдсэн дараах 22 төрлийн дугуйлан хичээллэдэг байна. Үүнд:

Холбоо барих утас: 11318274, 11318275

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө

2. ХҮҮХДИЙН УРЛАН БҮТЭЭХ ТӨВ

Монголын Хүүхдийн урлан бүтээх төв нь хүүхэд багачуудын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрөөж, тэдэнд мэргэжлийн чиг баримжаа, хөдөлмөр гоо зүйн хүмүүжил олгох, дэлхийн болон Монголын уламжлалд суурилсан мэдлэг чадварыг эзэмшүүлж дотоод, гадаадын уралдаан тэмцээнүүдэд оролцуулах замаар авьяас билгийг нь хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон ажилладаг. Нийт 17 нэр төрлийн дугуйлан хичээллэдэг байна.

Холбоо барих утас: 88444845, 11-329426

Хаяг: Сүхбаатар дүүрэг 6-р хороо бага тойруу Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв

3. ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ЛАБОРАТОРИ ХҮРЭЭЛЭН

Хүүхэд лаборатори хүрээлэн нь ЕБС-ийн сурагчдад зориулан уран зураг, Ангил хэл, Математик, гар урлал, амьдрах ухаан зэрэг сургалтуудыг явуулдаг. Хүүхдэд хайртай, хүүхэд хөгжил судлалыг шинэ шатанд гаргахаар судалж буй Сэтгэл судлаач нараас гадна мэргэшсэн багш нар таны хүүхдийн боловсролд анхаарал хандуулах болно.

Холбоо барих утас: 89012390, 89012398

Хаяг: Баруун 4 зам, Maxmall худалдааны төвийн баруун талд Хилл сайд хотхоны С орц

4. МОНГОЛ СОРОБАН

Монгол соробан” сургалтын төв нь 2008 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 5-16 насны хүүхдүүдэд япон сампин соробангаар нэмэх, хасах, үржүүлэх, хуваах үйлдлийн тоо бодуулах, анзан буюу соробангийн дүрмээр цээжээр бодож сургах сургалтыг Япон стандартын дагуу явуулж байна.

Сургалт:

· Ердийн сургалт 7 хоногт 2 удаа 90 минутаар явагдана. Суралцагч 7 хоногийн 2 удаагийн хичээлийн өдөр, цагаа багштайгаа ярьж тохиролцон, ангиа сонгоно.

· Бямба, ням гаригийн ангитай.

· Сурагчдын улирлын амралтын үеэр түргэвчилсэн сургалтыг зохион байгуулдаг.

· 5-6 настнуудыг тусгай хөтөлбөрөөр хичээллүүлдэг.

· 6-8 дугаар сард зуны сургалт (7 хоногт 5 удаа) явагддаг.

· Шилдэг сурагчид Японд болох сургалт-аялалд хамрагддаг.

Холбоо барих утас: 95953734, 99052442, 89895465,

Хаяг: 13-р хороолол, зүүн 4 замын уулзвар дахь салбар, Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны байр

5. ТОЯА ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН АКАДЕМИ

ТОЯА ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН АКАДЕМИ нь Улаанбаатар хотын 6 дүүрэгт 13 салбарт, орон нутгийн 22 салбарт Соробан сампин-Баруун тархи хөгжүүлэх сургалт, Боловсролын зөвлөгөө өгөх төв, Оюуны Тулга бүрэн дунд сургууль, Бяцхан Инженерийн сургалтыг явуулдаг.

Холбоо барих утас: 76100605

6. ОЮУНЫ-УНДАРГА СУРГАЛТЫН ТӨВ

“ОЮУНЫ-УНДАРГА” сургалтын төв нь Монгол хэл бичиг, Математик, Физик, Хими, Биологи, Түүх, Нийгэм, Англи хэл, Орос хэл, Газарзүйн хичээлээр ЭЕШ-д бэлтгэдэг. Хичээлийг туршлагатай багш нар заадаг бөгөөд сургалтад хамрагдаж буй хүүхдүүдээ ном, гарын авлагаар хангадаг.

Хичээлээс гадуурх сургалтын чиглэлүүд:

·Гадаад хэл

·ЭЕШ-д шалгалтанд бэлтгэх

·Уншуулж, Бичүүлж, Бодуулж сургах 

·Хоцрогдол арилгах, төвшин ахиулах , олимпиадад бэлдэх

Холбоо барих утас: 9644-4834, 9997-4771
Хаяг: Хорооллын эцэс, Дүүхээ төвийн зүүн талд, Ace center, 5 давхар, 504 тоот: