Та зөвхөн амтат ундаа уугаад л эрдэс
бодис, витамины хэрэглээгээ нөхөх боломжтой гэвэл итгэх үү?
“Милко” ХХК-ний 2023 онд үйлдвэрлэн гаргасан хан боргоцой, жүрж, нимбэг, банана, тоор, алим, бэрсүүт жүрж болон чацаргана гэх 8 төрлийн жимс, B6, C, B1, E, B12 зэрэг 5 төрлийн витаминуудыг агуулсан химийн будагч бодис ороогүй, бүх насныхан хэрэглэхэд тохиромжтой 100 хувь цэвэр жимсний “Hi Vit” буюу “Сайн уу, Витамин” жүүсийг танилцуулж байна.
“Hi Vit” жүүс нь дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөн хэрэглэгдэж буй байгальд ээлтэй хүний биед хор нөлөөгүй “Тетрапак” буюу битүүмжилсэн савлагаатайгаараа онцлог юм.
Тетрапак савлагаатай бүтээгдэхүүнд хугацааг нь уртасгах зориулалтаар ямар нэгэн нөөшлөгч болон химийн бодис огт хэрэглэдэггүй бөгөөд савлагаа нь дотор талдаа хөнгөн цагаан мөнгөлөг цаасыг агуулдаг учир бүтээгдэхүүнийг нарны шууд тусгалын нөлөөнөөс бүрэн хамгаалж, шимт бодисыг алдагдуулахгүйгээрээ хуванцар савнаас ялгаатай бөгөөд хүний эрүүл мэндэд дээд хэмжээнд анхаарсан бодит үйлдэл болж буй юм. Тетрапак савлагаа буюу “Hi Vit” ундааны эх нь бие нь 5 жилийн дараа хөрсөнд шингэдэг бол харин хуванцар сав нь байгальд 180-200 жилийн дараа шингэдэг байна.
Тиймээс хайртай бүхнийхээ төлөө хийх хамгийн зөв сонголтуудын нэг бол эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хийгээд ирээдүй хойч үедээ үлдэх байгаль дэлхийдээ ээлтэй сав, боодол болон өнгө, үнэр, амт гэх мэт химийн бодис агуулаагүй цэвэр бүтээгдэхүүнийг сонгож гэр бүлийнхээ эрүүл мэндэд хувь нэмэр оруулахыг зөвлөж байна.
Амин дэм витамины хэрэгцээгээ “Hi Vit”-д даатгаарай.