УСАН СПОРТ НЬ ХҮНИЙ БИЕД ХАМГИЙН САЙН НӨЛӨӨЛЖ, ТЭСВЭР ХАТУУЖИЛ, ЭРҮҮЛ ЧИЙРЭГ, ГОО САЙХАН БОЛГОДОГ

Өвлийн улиралд таны хүүхдэд усан спорт ямар ач тустай мөн таныг хүүхдээ усан спортоор хичээллүүлэх, шийдвэр гаргах 3 шалтгааныг хүргэж байна.

Усан спортын ач тус 

Спортын төрлүүд дотроос хүний биед хамгийн сайн нөлөөлж, тэсвэр хатуужилтай, эрүүл чийрэг, гоо сайхан болгодог төрөл нь усан спорт юм. Усанд сэлэх нь таны биеийн хэлбэр галбирыг засч, зүрх булчингийн үйл ажиллагааг сайжруулж, хүчилтөрөгчийг булчингуудад тарааж цусны эргэлтийн системийг сайжруулдаг идэвхтэй үйл ажиллагаа юм.

Усанд сэлэх нь хүйтний эрчтэй тэмцэхэд тус болно

Хүйтэн цаг агаар, уур амьсгалд удаан хугацааны турш байхад бидний биед ямар өөрчлөлт гардаг талаар мэдэх үү? Хөгжилдөх, тоглох, баярлах, сэтгэл хөдлөх гэх зүйлс аажмаар алга болдог байна. Тиймээс өвлийн улиралд таны хүүхдэд сэтгэл зүйн өөрчлөлт илэрвэл үүнтэй холбоотой гэж үзэж болно. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс 9-19 настай хүүхдүүдийн 5.5% нь улирлаас хамаарсан сэтгэл хөдлөлийн эмгэгтэй байдаг гэсэн судалгааг гаргажээ. Үүнээс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол дасгал хөдөлгөөн буюу усан спорт юм. Өөрөөр хэлбэл, усан спортоор хичээллэх нь таны хүүхдийн тархин дахь серотонин хэмжээг нэмэгдүүлэх, сэтгэл санааг тайвшруулах, цовоо сэргэлэн болох зэрэгт маш сайн нөлөө үзүүлдэг.

Цагийг үр дүнтэй, хөгжилтэй өнгөрүүлэх боломж

Хүүхдүүд дулаан саруудад найз нөхөдтэйгөө гадаа цагийг өнгөрүүлэх нь элбэг байдаг. Харин өвлийн өдрүүдэд нь ганцаардах буюу дээр дурдсанчлан улирлын шинжтэй эмгэгт өртдөг. Энэ үед та хүүхдээ олон хүүхэдтэй харилцах, хичээллэх боломжтой секц дугуйланд хамруулах тэр дундаа усан спортын хичээл нь баг, бүлэг болгон хичээл ордог учир таны хүүхдэд зайлшгүй хэрэгтэй спортын төрөл болно.

Усанд сэлэх нь таны хүүхдийн дархлаа болон ямар нэгэн халдвартай тэмцэх чадварыг сайжруулна

Ханиад хүрэх эхний процесс нь элдэв вирусээс үүдэлтэй байдаг. Учир нь хүйтэн, нойтон, чийгтэй зэрэг байдлаас үүдэж дархлаа муудаж, ханиад томуу тусах магадлал хамгийн өндөр. Эцэг эхчүүд бидний хамгийн их санаа зовдог асуудал хүйтэн агаар болон тухгүй орчин. Гэтэл таны төсөөллөөс огт өөр байдал усан спортын төвүүдэд бүрдсэн байдаг бөгөөд агаарын дулааны тохируулга, усны температурын төвшин зэрэг нь хүний биеийн дулаанд тохируулагдсан, усанд хичээллэх дасгалууд нь зүрх судасны цусан хангамж, уушги, тархины үйл ажиллагаанд сайн нөлөөтэй тул дархлаа сайжирч, элдэв халдварт өвчнийг эсэргүүцэх эсэргүүцлийн хэмжээ улам нэмэгддэг.