Урьдчилан сэргийлэх тухай

Хүйтэн сэрүүнтэй зэрэгцээд утаа айсуй. ДЭМБ-аас хийсэн судалгаагаар дэлхий дахинд жилд 230.000 хүүхэд агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын хурц үрэвслээр нас барж байгааг мэдээлсэн байдаг. Учир нь агаарын бохирдолд насанд хүрэгчтэй харьцуулахад хүүхэд илүү их өртдөг байна. Тиймээс эцэг эхчүүд үр хүүхэддээ агаарын бохирдлоос сэргийлэхийн тулд сүү сүүн бүтээгдэхүүнийг өдөр бүр хэрэглүүлж, гадуур явахдаа амны хаалт тогтмол зүүлгэж хэвшээрэй.