Өглөө сэрснээс нэг цагийн дараа өглөөний цай уух нь тохиромжтой

Та өглөө бүр цайгаа ууж амждаг уу? Өглөөний цай уух нь сайн, муу гэх хүмүүсийн ам дамжсан олон яриа байдаг. Орчин цагт ам дамжсан яриагаар бус шинжлэх ухааны  нотолгоо, баримттайгаар аливаа мэдээлэл итгэх нь чухал болсон Делаверагийн Их сургуулийн хүнс тэжээлээр эмчлэх эмнэлзүйн багш Шарон Коллисоны судалгааны баг өглөөний цай уух нь эрүүл мэндэд сайн муу гэдгийг ярихаас өмнө хүмүүсийн хандлагыг судалсан байна. Учир нь өглөөний хоолонд ямар хүнс идэвх вэ гэдэг нь эрүүл мэндэд хамгийн түрүүнд нөлөөлдөг болохоос, өглөөний цай уух уу, үгүй юу гэдэг тийм ч чухал биш гэж үзжээ. Өглөө хооллож дадсан хүмүүс нь өглөө юм иддэггүй хүмүүсийг бодвол ажлын бүтээмж сайтай, дасгал сургуулилт тогтмол хийдэг, санхүүгийн хувьд илүү тогтвортой байгааг ажиглажээ. Харин өглөө юм иддэггүй хүмүүс бусад хүмүүстэй харьцуулахад таргалалт, шим тэжээлийн дутагдал, чихрийн шижин болон зүрх судасний өвчин тусах магадлал өндөр байгаа судалгаа гарчээ. 

Өөр нэгэн судалгааны дүнд өглөө хооллодог хүмүүс нь хоололдоггүй хүмүүсийг бодвол бодисын солилцоо илүү сайтай, бие дэх хлострины хэмжээ бага, архаг хууч өвчингүй байжээ. Шарон Коллисонд хандсан үйлчлүүлэгчдэд хийсэн олон талт судалгаагаар өглөөний хоолыг идэхгүй байх нь жин хасах тийм ч эрүүл арга биш гэж тайлбарлажээ. Хүн өглөөд зайлшгүй авах калорио нөхөхийн тулд оройд их хэмжээний хоол идэх зуршлыг өдөөдөг байна. Энэ нь ихэнх тохиолдолд жин хасах бус эсрэгээрээ жин нэмэх шалтгаан болдог гэж тайлбарлажээ. Тиймээс жингээ хасахын тулд өглөө бүр өглөөний цайгаа заавал уугаарай.  Өглөөний цайг тогтмол ууж дадахаар шийдсэн ч яг юу идэх ёстой вэ гэдэг асуулт гарч ирдэг. Сайн өглөөний хоолонд уураг, бүхэл үр, эрүүл өөх тос, хүнсний ногоо ба жимс гэсэн таван зүйлс багтдаг байна. Өглөөг уураг болон өөх тос хэрэглэх нь хүний биеийн шим тэжээлийг нөхөөд зогсохгүй оройн хоол идэх зуршлыг бууруулдаг байна. Харин бүхэл үр, хүнсний ногоо, жимс нь хүний биед хэрэгтэй эрдэс бодис, витамины хэмжээг нэмэгдүүлдэг байна.