Та үүнийг мэдэх үү?

Чацаргана нь 4 дүгээр сарын сүүл, 5 дугаар сарын эхээр цэцэглэж 8 дугаар сарын сүүлч 9 дүгээр сарын эхээр бүрэн боловсорч гүйцдэг байна. Манай орны Увс, Завхан, Ховд, Булган, Сэлэнгийн нутагт томоохон голын хөвөө даган ургадаг бутлаг ургамал юм. Ихэнх тослог ургамал зөвхөн үрэндээ тостой байдаг бол чацаргана жимснийхээ зөөлөн эдэд биологийн идэвхит бодис агуулдаг цөөн ургамлын нэг юм. Судлаачид судалсны үндсэн дээр 8 ш чацаргана жимс нь гэмтсэн эд эсийг эдгээдэг чадалтай болохыг тогтоожээ. Уг жимс нь маш бага хэмжээний нягтралтай уураг агуулдаг бөгөөд энэ нь артерийн судасны хана гэмтэхээс хамгаалдаг. 

Мөн ханиадыг зогсоох, цусыг шингэрүүлэх зүрх судасны системийн эргэлтийг сайжруулахад нэн ач тустай. Чацарганад маш их хэмжээний уураг, хүчил, витамин, кальци, фосфор, магни, натри зэрэг хүний биед зайлшгүй шаардлагатай элементүүд агуулагддаг. 
Ходоодыг эрүүлжүүлжүүлж гэдэс цэвэрлэх, уушгийг зөөллөж, цус төлжүүлэх, өтгөн шингэнийг тохируулж, дэлүүг эрүүлжүүлэх зэрэг олон чадалтай. Олон жилийн арвин туршлагатай Милко ХХК-ийн үйлдвэрлэн гаргасан 100% өтгөрүүлсэн цэвэр чацарганы шүүсийг бэлтгэхдээ Монгол орны онгон тансаг байгалтай Баруун хязгаар Увс нутгийн газрын шим тэжээл сайтай бүсээс чацаргана жимсээ бэлтгэж, Олон улсын стандарт нийцсэн үйлдвэрлэлийн орчинд боловсруулан үйлдвэрлэдэг. 100% өтгөрүүлсэн цэвэр чацарганы шүүс нь дотооддоо төдийгүй Европийн холбооны улс руу албан ёсны эрхтэйгээр экспортлогдон худалдаалагдаж байна.