Мөнх Тунх брэнд "Жаргалтай Монгол Хүүхэд" нөлөөллийн аянд нэгдлээ

"Лантуун дохио" ТББ, "Шидэт гэрэл элч" ТББ, болон Gertoon студийн хамтран хэрэгжүүлж буй "Жаргалтай монгол хүүхэд" нөлөөллийн аянд “Милко Трейд” ХХК-ийн Мөнх Тунх брэнд нэгдэж хамтран ажиллах санамж бичгээ үзэглэлээ.

Аяны хүрээнд, "Хүүхдэд ээлтэй бэлэг" шалгуур үзүүлэлтийн дагуу "Нандин бэлэг"-ийн багцыг гаргахаар болжээ. "Нандин бэлэг"-ийн багцад Мөнх Тунх брэндийн чипс болон аарцан үрэл багтсан бөгөөд борлуулалтын орлогын 4 хувь "Лантуун дохио" ТББ-ын хүүхэд хамгаалалд чиглэлдсэн үйл ажиллагаануудад зарцуулагдах юм.