Олон улсын болон
үндэсний стандартын шаардлагыг хангасан аж ахуйн нэгж, байгууллага,
бүтээгдэхүүн, үйлчилгээний шилдгүүдийг тодруулах зорилготой “Үндэсний чанарын
чуулган”-аас “Милко
трейд” ХХК-ийн “Mongolian Camel” бүтээгдэхүүн
“Үндэсний чанарын шилдэгбүтээгдэхүүн” шагнал хүртлээ.
"Милко трейд" ХХК анх 2021 онд Монгол уламжлалыг шинэчлэн Өмнөговь аймгийн нутагт бэлчээрлэсэн тэмээний ашиг шимт сүүг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан "Mongolian Camel” экологийн цэвэр ингэний хоормогийг үйлдвэрлэн худалдаанд гаргасан түүхтэй.Өдгөө энгийн болон лайм жимсээр баяжуулсан хоёр төрөлтэйгээр үйлдвэрлэгдэж байна.
Тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл жилээс жилд нэмэгдэж, 2021 онд 17,3 мян.тонн байсан бол 2023 оны эхний 9 сарын байдлаар 63,7 мянган тонн болж өсжээ.
Савлагааны хувьд “Тетрапак” буюу дахин боловсруулах боломжтой байгальд ээлтэй цаасан савлагаатай бөгөөд хүний биеийн хэвийн үйл ажиллагаанд нэн шаардлагатай кальци, Свитаминаарбаялагучир дотоодын уламжлалт бүтээгдэхүүнд томоохон хувь нэмэр оруулж хэрэглэгчдийн худалдан авахад таатай, итгэл даахуйц бүтээгдэхүүн болсон байна.
“Мongolian Camel” хэрэглэгчдийг чанартай, аюулгүй, баталгаатай бүтээгдэхүүнээр хангахын төлөө мэргэжлийн байгууллагаас олгодог хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо болох ISO 9001, ISO 22000, Олон улсын эрчим хүчний удирдлагын тогтолцоо болох ISO 50001, Хөдөлмөр аюулгүй байдлын стандарт ISO 45001, Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO14001 зэрэг стандартуудыг нэвтрүүлэн хэрэгжүүлж байна.
Монголчууд эрт дээр үеэс уламжлалт анагаах ухаандаа хэрэглэж ирсэн ингэний сүүг боловсруулж, өдөр бүр хүний хэрэгцээнд хэрэглэх боломжийг бүрдүүлсэн "Mongolian Camel" брэндийг хэрэглэгч, харилцагч болон хамтран ажилладаг байгууллагууддаа баяр хүргэж, талархлаа илэрхийлье.