Л.Дамдинсүрэн: Уламжлалт бүтээгдэхүүн, ялангуяа исгэлэн сүүн бүтээгдэхүүн хэрэглэх явцад хүний ядарсан булчин, эд эсийг тэтгэдэг амин хүчлүүдийг сэргээдэг

Техникийн шинжлэх ухааны доктор /SC.D/ профессор Л.Дамдинсүрэнгийн ярилцлагаас 

Уламжлалт бүтээгдэхүүн, ялангуяа исгэлэн сүүн бүтээгдэхүүн хэрэглэх явцад хүний ядарсан булчин, эд эсийг тэтгэдэг амин хүчлүүдийг сэргээдэг. Хоёрт, манайд ясны сийрэгжилт их байна гэж ярьдаг, энэ үнэн. Жил ирэх тусам монголчуудын цагаан идээний хэрэглээ багасч байгаа. Хүн кальцийн дутагдлаа бүрэн хангая гэвэл өдөрт 1.2 литр сүү уух хэрэгтэй болдог. Гэтэл бодит амьдрал дээр хүн өдөрт ийм их сүү, тараг уух боломжгүй. Тиймээс кальци агуулсан бусад бүтээгдэхүүнээс дутагдлаа нөхөж байх ёстой. 

Орчин үеийн шим судлалын эмч нар, эрдэмтэд хүнд хамгийн хялбархан шингэдэг хэлбэр нь исгэлэн сүүн хэлбэрт байдаг кальци гэж тодорхойлж байна. Хоёр дахь том ач холбогдол нь энэ шүү. Гуравт, хүний гэдэсний микрофлорыг амьд микрофлортой бүтээгдэхүүн хэрэглэж сайжруулна, эсвэл байгаа бактерийн үйл ажиллагаа дэмждэг. Уламжлалт аарцаа гаргахдаа өндөр температурт нэлээд удаан хугацаагаар барьсан учраас лактулоз үүсчихдэг. Ажиглавал нэрмэлийн аарц шардуу өнгөтэй байдаг. Энэ бол лактулоз үүссэнийх. Вакум аргаар хатаахад энэ лактулоз нь ямар ч өөрчлөлтгүй байдаг. Ийм гурван том ач холбогдолтой, жижиг савлагаатай “Аарц үрэл” гаргаж байна.