Кофенд дурлагсдын хамгийн өндөр хувийг 25-35 насныхан эзэлдэг

Суурин газар амьдардаг бидний олонх нь кофены сайн найз болтлоо донтсон гэхэд хилсдэхгүй. Өвлийн тунгалаг өглөө, амралтын өдөр, шөнө ажиллах үед үргэлж бидэнтэй хамт байдаг энэ амттай сайхан ундаа нь биднийг сэргээж, эрч хүчээр цэнэглэдэг. Гэхдээ бид кофе бидний тархинд хэрхэн нөлөөлдөг тухайд хэр их зүйлийг мэдэх билээ.

1. Дэлхийн долоон тэрбум хүнийг 75 хувь нь кофийг ямар нэг байдлаар хэрэглэдэг

2. Долоо хоногт дунджаар АНУ-чууд 12 аяга, Европчууд 9 аяга, Африкууд 3 аяга, Азиуд 4 аягыг тус тус хэрэглэдэг юм байна.

3. Дэлхийн хамгийн үнэтэй кофе нэг фунт 600 доллар

4.Хүмүүсийн 70 хувь нь өглөө босоод кофе уудаг

5.Кофенд дурлагсдын хамгийн өндөр хувийг 25-35 насныхан эзэлдэг.

6.Кофег хамгийн их хэрэглэдэг 5 мэргэжлийг нэрлэвэл, IT мэргэжилтэн, дизианер, бизнесмен, уран бүтээлч, эмч

7.Кофейны молекул нь нойрмог байдал, мэдрэлийн эсүүдийн идэвхийг бууруулдаг аденозины молекултай адил.

8.Аягатай кофены анхны балгалтаас 10 минутын дараа кофейн үйлчилж эхэлдэг. Кофе ууснаас хойш 45 минутын дараа цусан дахь кофейн хамгийн их төвлөрсөн хэмжээндээ хүрдэг ба кофейн биед 3-5 цагийн хугацаанд хадгалагддаг.