Хүүхдийн сонсгол болон ой тогтоолт хөгжүүлэх тоглоомууд

Эцэг эхчүүд хүүхдээ сонсохоос гадна тэмдэг нэр хэрэглэж ярилцвал тэд өөрийгөө илэрхийлэх чадварт суралцдаг байна. Түүнчлэн 4-6 настай хүүхдээ сургуульд бэлтгэхэдээ их анхаараарай. Хүүхэд сууж сурахаас эхлээд бичих, будах гээд олон зүйлийг энэ насандаа гүйцэтгэж чадвал сургуульд ороход нь дөхөмтэй. Ингэж чадвал хүүхэд хичээлээ хийж чадна гэсэн итгэл үнэмшил, эрмэлзэлийг өөртөө бий болгодог байна.  Ингээд та бүхэнд энэ насныханы сонсгол болон ой тогтоолт хөгжүүлэх сонирхолтой тоглоомуудыг хүргэж байна.

1- р тоглоом. Авиагаар танин мэдэх

Ахуй амьдралд хэрэглэгддэг янз бүрийн зүйлсийг унагаж гарсан дуу авиагаар нь юу болохыг нэрлүүлэх. Жишээлбэл: харандаа, халбага, найз нөхдийнхөө дуу хоолойг болон алхалтаар нь таниулах

2-р тоглоом. Сонсоод даган гүйцэтгээрэй.

Хөтлөгч – хүүхдэд харуулахгүйгээр 5-н өөр хөдөлгөөнийг чангаар 1-2 удаа нэрлэнэ. Жишээ нь: Бослоо, Суулаа гэх мэт - Хөдөлгөөнүүдийг нэрлэсний дараа яг тэр дэс дарааллаар хөдөлгөөнийг хийж гүйцэтгэнэ.

3-р тоглоом. Морзын цагаан толгой

Хөтлөгч ширээг 8-10 секундын турш ямар нэгэн авиа буюу дууны ая гарган хэмнэлттэй тогшино. Түүний дараа тоглогчид тогшсон хэмнэлээ өөрчлөлгүйгээр давтана. Цааш нь хөтлөгч хэмнэлийн тоо, хугацааг өөрчилнө.

4-р тоглоом. Цаг хаана байна вэ?

Зайтай өрөөнд тоглоомыг тоглоно.Хөтлөгчөөс бусад тоглогчдын нүдийг бооно. Хөтлөгч сэрүүлэгтэй цаг барина. Тоглогчид цагны цохилтоор цагийг олж очно.

5-р тоглоом. Нэг ч үг бүү орхи.

Хөтлөгч 2-4 үгтэй богино бөгөөд ерөнхий утгаараа хоорондоо холбоогүй хэд хэдэн өгүүлбэрийг яаралгүй 1-2 минут аажмаар уншина. Дараа нь хэн нэгэн тоглогч нь аль нэг өгүүлбэрийг давтан хэлэхийг хүснэ. Алдаа гаргаагүй тоглогч түрүүлнэ.

6-р тоглоом. Хэн дэр зогсох вэ? сонсголын ой тогтоолт

Тоглогчид тэгш тоотой 2 баг болон тойргоор сууцгаана. Хэн нэг нь тоглоомыг эхлэх ба ямар нэг үгийг зэрэгцээ сууж байгаа хүүхдэд хэлнэ. 2-дах хүүхэд сонссон үгээ болон бас өөрөө нэг үг хэлнэ. 3-дах хүүхэд цааш нь түрүүчийн 2 үгийг бас өөрийнхөө 1 үгийг дамжуулж хэлнэ. Жишээ нь: давс, талх, чихэр гэх мэт. Ийнхүү бүгд тойргоор бие биедээ үгнүүдийг дамжуулах ба хэн нэг нь сүүлийн үгийг мартах хүртэл үргэлжлэх ба үгээ мартсан тэр баг хожигдоно

7-р тоглоом - Харсан сонссоноо тогтоох: хараа, сонсголын ой

Амьдрал дээр тооны ой маш их хэрэгтэй байдаг. Тоглогчид ширээ тойрон сууцгаана. Хэн нэг нь 5 нэг оронтой тоо бичнэ, дараа нь нэг удаа бичсэн тоогоо нэг бүрчлэн уншина. Үүний дараа бусад нь өөрсдийн цаасан дээр дэс дараалан бичнэ. Цээжээр бичсэн тоогоо шалгана. Дараа нь дараагийн хүн 5-н нэг оронтой тоо бичээд бусаддаа 5-7 секунд үзүүлнэ. Тоо бичсэн цаасаа нуухад бусад нь дээр үзүүлсэн тоонуудаа бичиж шалгаж болох байна.

Амьд харилцааг дэмжигч ХААН ЧИПС...