Эмэгтэй хүний гоо сайханд аарц маш их ашиг тустай болохыг тогтоожээ

Эмэгтэй хүний биед хэрэгтэй хүнсний бүтээгдэхүүнийг судлан тогтоох явцад аарц нь ихээхэн ашиг тустай болохыг судлаачид тогтоожээ. Аарцыг хоол, эм, гоо сайхны хэрэгсэл болгон ашиглаж болно гэж эмч нар зөвлөдөг. Аарц нь эмэгтэйчүүдийн яс, үс, хумсыг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй кальцийг их хэмжээгээр агуулсан байдаг. Мөн нэн хэрэгцээт бодис болох төмөр, фосфор, амин дэмийг ч агуулдаг. Аарц нь таргалуулдаггүйн дээр хүний биед ашигтай амин дэмээр баялаг хүнс юм. Түүнчлэн аарц нь зүрх судас, ходоод, элэг цөсны үйл ажиллагааг хэвийн байлгахад тусална. Аарц гоо сайханд эерэгээр нөлөөлнө. Түүнд агуулагдах В амин дэм арьсыг өнгөлөг, эрүүл байлгахаас гадна таны дотор эрхтэнгүүдийг ч эмчилдэг. Аарц нь дан ганц охид бүсгүйчүүд гэлтгүй хүүхэд, эрчүүдэд ч хэрэгтэй идээ юм. Сүүлийн үеийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар сүү нь алдагдсан эрч хүчийг сэргээхэд нэн чухал үүрэгтэй болохыг тогтоожээ. Учир юунд оршиж байна вэ гэвэл, бие эрхтний эрч хүчийг хариуцсан гормоны ялгаруулалтыг идэвхжүүлэх амино хүчлийн агууламжинд байна. Уг гормон нь бие эрхтний хэвийн үйл ажиллагааг хангах, анхаарал хандуулах чанарт нөлөөлдөг. Сүү сүүн бүтээгдэхүүн нь нойргүйдлийн эсрэг гайхалтай үйчилгээ үзүүлнэ. Энэ нь мэдрэлийн системд нөлөөлж буйн баталгаа. Та унтахаасаа нэг цагийн өмнө халуун бүлээн аарц уугаад амарвал маш сайн унтаж амрах болно. Мөн цусны өндөр даралттай хүмүүст тохиромжтой, учир нь цусны даралтыг багасгах үйлчилгээ үзүүлдэг. Гэдэсний өвчлөл, ходоодны хүчил багасгадаг болохыг ч мартаж болохгүй. Австралийн Монаши их сургуулийн мэргэжилтнүүдийн хэд хэдэн судалгааны үр дүнгээс харахад сүү сүүн бүтээгдэхүүн хүний биед орсны дараа сүүний микро биетүүд нь ашиг тустай бодисуудаа шууд цусанд эсийн хэмжээнд шингээж байгааг тогтоосон байна. Сүү сүүн бүтээгдэхүүний хэрэглээ нь хоолны дуршил багасгаж буйг тогтоожээ.