1. Хөлсөө гаргах үед
Биеийн хүч их гаргах үед бие организм хэт халалтаас хөлс гаргах замаар сэргийлдэг. Хөлсөөр алдаж буй энэ шингэнийг нөхөхийн тулд бид ердийнхөөсөө их хэмжээний шингэн уух шаардлагатай болдог. Тиймээсхөнгөн хэлбэрийн буюу дөнгөж 2 хувийн шингэн алдалт хүртэл анхаарал сарниулах, биеийн ерөнхий байдал болон богино хугацааны ой тогтоолт муудах, толгой өвдөх зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг болохыг мэдэх хэрэгтэй.
2. Булчингийн тэсвэр алдагдах үед
Бэлтгэлийн эрч сулрах, булчингийн тэсвэр алдагдах хамгийн түгээмэл шалтгаан бол уураг болон шингэний дутагдал байдгийг бодууштай. Шингэний дутагдлын 1 хувь бүрт зүрхний цохилт 5 хэмнэлээр нэмэгддэг. Энэ нь цусны эргэлтийн хэмжээ багасч булчинд цусаар ирэх шим тэжээлийн хэмжээ багасч булчингийн ядрал үүсч эрдэс бодисоо алдана гэсэн үг.Тэгвэл бид эрдэс бодисоо дан ус ууснаар нөхөх боломжтой юу? гэдэг асуудал гарч ирж байна.
3. Бэлтгэл удаан үргэлжлэх үед
Дундаж хүн өдөрт 8 аяга ус уух шаардлагатай байдаг. Мэдээж энэ нь дундаж үзүүлэлт тул зарим хүн ихийг зарим хүн багыг хэрэглэж байгаа. Хэрвээ бэлтгэлийг хагас цагаас илүү хугацаагаар хийж байгаа бол бэлтгэлийн үед эрдэс бодис, уургаа заавал нөхөх шаардлагатай байдаг нь судалгаагаар батлагджээ.
4.Цангах мэдрэмжинд анхаарах уу эсвэл ууж буй зүйлийнхээ үр нөлөөг анхаарах уу?
Байгалийн эрдэст усыг бэлтгэлийн үед уухад сайн байдаг. Харин та хийжүүлсэн ус уудаг бол уг усанд агуулагдах нүүрсхүчлийн хий нь цангаа тайлагдсан мэдрэмжийг эрт төрүүлдэг болохыг анхаарч цангаж буй мэдрэмжээс илүү ууж буй зүйлийнхээ үр нөлөөг анхаарах хэрэгтэй.
5. Уураг болон эрдэс бодис юунд агуулагддаг вэ?
Бид олон төрлийн витамин, амин дэмтэй бүтээгдэхүүнээс эрдэс бодисоо, махнаас уургаа хамгийн ихээр нөхөж чадна гэж боддог. Гэвч энэ бол хэт өрөөсгөл ойлголт юм.
Жишээ нь :
Бидний уламжлалт хүнс болох аарц нь дархлаа сайжруулж ханиад томуунаас урьдчилан сэргийлэхэд онцгой ач холбогдолтой хүнс юм. Аарц нь махнаас ч илүү уураг агуулдаг.Түүний хуурай бодисын 50 хувь нь уураг байдаг. Ялангуяа Казейн хэмээх үл орлогдох амин хүчлээр баялаг уураг агуулдаг / нянгаас хамгаалах Т-эс бий болоход оролцдог/ бөгөөд цус төлжүүлэх, биеийн эсэргүүцэл сайжруулах, зарим хорт бодисыг саармагжуулах үйлчилгээтэй.Мөн С, А, В1, В2, Е, РР аминдэм, Са, Р зэрэг эрдэс бодисыг агуулж байдаг.Халуун аарц ууснаар биеийн дулаан нэмэгддэг. Ингэснээр дархлааны эсүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Халуун аарцанд шар тос нэмснээр А, Д, Е,аминдэмээр баяжуулах боломжтой.Аарцыг сүрьеэ, цусны даралт ихсэх, зүрх судасны өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүд, хөхүүл, бага насны хүүхэд түлхүү хэрэглэх хэрэгтэй. 100 гр аарцанд 23.9 гр уураг, 17 гр тос, 2 гр нүүрс ус, 150 мг кальци агуулдаг.Сүү цагаан идээг хэрэглэхдээ махан хоолноос 2-3 цагийн өмнө, эсвэл дараа нь хэрэглэх нь тохиромжтой.