CaMisu сүүн ундаа гэж юу вэ?

Сүүн ундаа нь Монголчуудаас гаралтай. Монголчууд гүүний саамыг исгэж айраг хийдэг бөгөөд энэхүү уламжлалыг Япон улсын иргэн Каиун Мишима 1902 онд Монголын нутгаар явахдаа олж мэдэн, улмаар 1917 онд төстэй амттай сүүн ундааг бүтээсэн байна. Тэгвэл 100 гаруй жилийн түүхтэй сүүн ундааны зах зээлд Милко компани нь 2023 оноос “CaMisu” нэртэй брэнд төслийг эхлүүлж 2024 ондоо Япон технологиор бүтсэн сүүн ундааг Монголдоо анхлан үйлдвэрлэж эхэллээ. Энэхүү сүүн ундааг "CAMISU" хэмээн нэрлэсэн ба “Ca” буюу кальци, “Misu” буюу Японоор ус гэсэн үгнүүдийн хоршил юм. 

CaMisu нь бусад төрлийн сүүн ундаатай харьцуулахад дэлхийд ердөө 10 хувийг эзэлдэг Монголын хос бөхт ингэний сүүний найрлагатайгаараа онцлогтой.

Ингэний сүү нь  бусад малын сүүнээс кальци, төмөр, С амин дэмийн хувьд 3-10 дахин илүү байдаг. Мөн ингэ нь говь нутгийн халуун уур амьсгалд тэсвэртэй хийгээд байгалийн зохилдлогоороо сүү нь ээдэж ялгардаггүй бүтэцтэй учир хүний биеийн хөлсөөр алдсан эрдэс бодис болон шингэнийг сайтар нөхдөгөөрөө давуу талтай. Өөрөөр хэлбэл амны цангааг тайлж, тамир тэнхээг нөхнө. 

Сүүн ундаа нь тараг, хоормог гэх мэт уламжлалт исэг цагаан идээний өвөрмөц зөөлөн үнэр, амттай бөгөөд бүх насныхан уухад тохиромжтой эрүүл сүүн ундаа юм.

Савлагааны хувьд нарны тусгал болон гадны ямар ч биет үл нэвтэрч муутгахгүй, байгальд ээлтэй хүний биед хор нөлөөгүй “Тетрапак” савлагаатай бөгөөд таглаатай учир авч явахад хялбар хэрэглээтэй юм.