АМТТАЙ КОФЕ НАЙРУУЛАХ ХЯЛБАР АРГУУД

Кофе бол эрч хүч өгөх хамгийн шилдэг ундаа гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Өглөө, өдөр, оройн аль ч цагт таны ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхээс гадна гайхалтай тансаг амтаараа биеийг сэргээдэг билээ. Бид энэ удаад та бүхэндээ дахин давтагдашгүй жортой, ер бусын кофег өөрийн гараар найруулах аргуудаас танилцуулж байна. Таны заавал туршиж үзэх жорууд зөвхөн энд л байна.

1. Офламерон кофе

Орц:
- Нэг аяга энгийн сүүтэй кофе
- Хагас хуурай оргилуун дарс 100 мл (аяганы талаар)
- Ванилл 1 чимх
  Хийх арга: Ваниллаа маш жаахан усанд хийж уусгаад оргилуун дарс, кофетойгоо холино. Өөрийнхөө хүссэн хэмжээгээр элсэн чихэр нэмж болно.

2. Шидэт кофе

Орц:
- 1 аяга хар кофе
- 1 жижиг халбага синнамон
- Задь жижиг халбаганы талаар
- 2 халбага молоко
- 1 жижиг халбага какао
- 1 жижиг халбага нунтагласан бүйлс
Хийх арга: Кофегоо синнамон болон задьтайгаа холиод буцалгана. Молоко болон какаогоо дээрээс нь нэмнэ. Нунтагласан бүйлсээ дээрээс нь цацна.

3. Шоколадтай кофе

Орц:
- Кофены үр 20-25 гр
- Хар шоколад 50 гр
- Крем 100 гр
- Тал лемон
- Чимх давс
  Хийх арга: Кофегоо буцалгаад давс элсэн чихэрээ хийнэ. Дараа нь крем болон жижиглэж, үйрүүлсэн шоколадаа хийж холино. Та лемоны шүүсээ хүссэн хэмжээгээрээ хийж болно.

4. Дон Жовианни

Орц:
- Хар кофе нэг аяга
- 1 хоолны халбага Baileys
- 2 хоолны халбага крем
- 2 жижиг халбага үйрүүлсэн шоколад
  Хийх арга: Baileys дарсаа халаагаад, түүн дээрээ кофегоо хийнэ. Сайн хутгасны дараа кремээ дээр нь тавиад, шоколадны үйрмэгээ цацаарай.

5. Швед кофе

Орц:
- 1 аяга хар кофе
- 3 нүд хар шоколад
- 1 хоолны халбага өтгөн крем (тортны крем)
- Синнамон хоолны халбаганы 1\4
- Мөс
  Хийх арга: Кофегоо буцалгаад хөргөөнө. Хоолны жижиг саванд ус хийгээд халаах бөгөөд түүндээ шоколадаа тусгай өөр аяганд хийгээд хайлуулна. Хайлсан шоколаданд дээрээ синнамон, буцалсан кофегоо хийнэ. Дээрээс нь кремээ тавина.

6. Өглөөний кофе

Орц:
- Энгийн сүүтэй кофе нэг аяга
- 400 гр ус
- 1ш өндөгний шар
- Baileys
- Элсэн чихэр
- Крем
  Хийх арга: Кофегоо буцалгасныхаа дараа хөргөөд, түүн дээрээ өндөгний шар, элсэн чихэр, Baileys дарс болон кремээ өөрийн хүссэн хэмжээгээр нэмнэ.