ВАЛЕНТИНЫ БАЯРЫН ТУХАЙ 10 БАРИМТ

Эртний Ромын хаан II  Клауд (НТӨ10-НТ54 он) дайны үед эрчүүд хүнтэй гэрлэхийг хориглосон ч  хайр сэтгэлийг яалтай билээ. Гэгээн Валентин хэмээх лам эзэн хааны зарлигийг зөрчиж нэгэн залуу хосын гэрлэлтийг баталж өгөөд өөрөө цаазуулсанаар Валентин ламын дурсгалыг хүндэтгэх өдөр цаг хугацааны уртад хайртай хосуудын тэмдэглэлт баяр болсон гэдэг. Орчин цагт энэ түүхийг мэдэхгүй хүн бараг байхгүй биз ээ. Ингээд Валентины өдрийн тухай баримтуудыг сонирхоцгооё.

Валентины баярын уламжлалт бэлэг гэхэд болох зүрхэн шоколадыг анх Ричард Кардбөри гэгч шоколадны үйлдвэрийн эзэн 1868 онд Валентины баяраар эхнэртээ өөрийн гараар урласан зүрхэн хэлбэртэй хайрцганд шоколад хийн бэлэглэснээс үүдэлтэй аж.

Мөн 1800-д оны үед эмч нар хайр дурлалаас болж шаналсан өвчтнүүдээ тайвшруулахын тулд шоколад идүүлдэг байжээ.

Валентины баяраар эрчүүдийн 73% нь цэцэг худалдаж авдаг бол эмэгтэйчүүдийн 27% нь л сэтгэлтэй залуудаа зориулан цэцэг худалдаж авдаг байна. Мөн олон хүн гэрийн тэжээвэр амьтнаа ердөө л нэг тэжээвэр амьтан биш харин гэр бүлийн гишүүнээ гэж үздэг. Тэгвэл зөвхөн АНУ-д гэхэд Валентины баяраар хүмүүс гэрийн тэжээвэр амьтандаа зориулж 703 сая ам.долларын бэлэг авдаг аж. Харин хосууд бие биедээ зориулан 18.9 сая ам.долларын бэлэг авдаг гэнэ.  

Түүнчлэн Валентины баяраар бие биедээ хамгийн их өгдөг цэцэг бол улаан сарнай бөгөөд энэ нь эртний Ромчууд улаан сарнай нь хайрын бурхан Венусын дуртай цэцэг гэж итгэдэг байснаас үүдэлтэй аж.

Финляндад 2-р сарын 14-ийг “Найзуудын өдөр” болгосон бөгөөд романтик бэлэг, лааны гэрэл дэх оройн зоог, хайрын үгтэй захидал хүлээж суухын оронд найз нөхөдтэйгээ хамт хөгжилдөх бас л муугүй санаа байгаа биз?

Уильям Шекспирийн “Ромео, Жульетта хоёр” бол хамгийн алдартай гунигт хайрын түүх билээ. Тэгвэл жил бүр уг жүжиг анх тавигдсан Италийн Верона хотод Жульеттад зориулж хаягласан мянга мянган захидал ирдэг байна.  Мөн Валентины баяраар хамгийн олон ил захидал авдаг хүмүүс бол багш нар аж. Учир нь багш нарт зөвхөн хайртай хүмүүс, гэр бүлийхнээс нь гадна сурагчид болон тэдний эцэг эхчүүд нь хүртэл ил захидлаар мэндчилгээ хүргэдэг байна.

Хятадад нэхмэлчин охин, үхэрчин залуу хоёрын хайрын тухай домгоос энэ баяр үүдэлтэй. Уг домогт өгүүлснээр нэхмэлчин охин нь тэнгэрийн охин байсан бол үхэрчин залуу нь мөнх бус хүн байжээ. Тэд гэрлээд хоёр хүүхэдтэй болж аз жаргалтай амьдарч байсан ч тэнгэрийн охин газрын хүнтэй байж болохгүй учир тэднийг нэгэн их мөрнөөр тусгаарлан салгасан байна. Тэр хоёрын хагацал зовлонг харсан шаазгай шувуу жил бүр нэгэн онцгой өдөр тэднийг уулзахад тусалдаг болжээ. Энэ өдөр нь Хятадын билгийн тооллоор 7-р сарын 7-ы өдөр аж. Энэ өдрийг Хятад, Япон, Солонгос, Вьетнам улсууд хайрын баяр болгон тэмдэглэдэг байна.