Өвөл ба дархлаа

Өвлийн улиралд хүн бүрийн дархлаа суларч, хүйтэн уур амьсгалаас болж ханиад томуу хүрэх нь элбэг байдаг. Дархлаа бол төрөл бүрийн бактери, нян, вирусийн халдварыг эсэргүүцэх чадвар бөгөөд дархлааны систем нь бидний бие организмын хамгаалалт гэсэн үг. Хүйтний улиралд гаднаас хүйтэн температур биед ороод ирэхээр биеийн градус буураад ирдэг. Энэ үед дархлаа суларч гадны ямар нэгэн нян бактерид өртөх нь элбэг байдаг. Тиймээс бид хүйтний улиралд зайлшгүй дархлаагаа дэмжиж байх шаардлагатай.

Дархлаагаа дэмжих эхний энгийн алхам бол шингэн юм сайн уух буюу халуун аарц болон Монгол хүний биед хамгийн тохиромжтой амин дэмээр баялаг байгалийн зэрлэг аньс, нэрс , чацаргана зэрэг жимснүүдийн хэрэглэх юм. Тэгвэл зөв брэнд аарцыг олон төрлийн жимс болон хоолтой ч хэрэглэн таны дархлаанд давхар хамгаалалт үүсгэх боломжийг бүрдүүлжээ.

Аарц нь махнаас ч илүү уураг агуулдаг бөгөөд хүний биед ашиг тустай  С, А, В1, В2, Е РР аминдэм, Са, Р зэрэг олон эрдэс бодисыг агуулдаг. Мөн цус төлжүүлэх, биеийн эсэргүүцэл сайжруулах, зарим хорт бодисыг саармагжуулах үйлчилгээтэй.

Чацаргана жимс нь найрлагадаа олон төрлийн витамин, амин хүчил, уураг тос, хүний биед зайлшгүй хэрэгтэй металл, микро элементүүд агуулдаг, ходоодны шархыг хүртэл анагаах чадвартай. Мөн ханиадыг зогсоох, цусыг шингэрүүлэх зүрх судасны системийн эргэлтийг сайжруулахад нэн ач тустай. Чацарганад маш их хэмжээний уураг, хүчил, витамин, кальци, фосфор, магни, натри зэрэг хүний биед зайлшгүй шаардлагатай элементүүд агуулагддаг.

Аньс жимс нь С витамин хамгийн ихээр агуулагддаг жимс юм. Түүнд агуулагдах антиоксидантуудын ачаар ханиад томуунаас сэргийлж чадна мөн кальци агуулагддаг тул өдөр тутамдаа хэрэглэхэд ясны сийрэгжилтээс сэргийлдэг.

Нэрс жимс нь маргенцаар баялаг, амин дэм C, B, B2, каротин, сүүний хүчил агуулагддагаас гадна дархлааг маш ихээр дэмждэг жимс юм. Нэрс ходоодны хүчил багадсан өнгөц үрэвсэл, ялангуяа гэдэс эвгүйтэж суулгах, элэгний үрэвсэл, үе мөчний хэрэх, бөөрний чулуу, арьсны өвчнүүдийн үед сайн эм болдог аж.

Мөн Монголчууд өвлийн улиралд ихэвчлэн шөлтэй хоолыг тамир тэнхээ, дархлаа нэмнэ хэмээн илүүд үздэг. Ялангуяа хэт хүйтэн буюу ес эхлэхэд ханиад томуунаас сэргийлэх, ядаргаа тайлах, хий хуй хөөх, биеийн эсэргүүцэл сайжруулах зэргээр төрөл бүрийн аарцтай шөл хэрэглэдэг.