Өглөө уусан кофе сэргээхээс гадна биеийн жинг барих нэг арга болдог.

Орчин цагт кофены хэрэглээ нэмэгдэж, кофенд дурлагсдын тоо өдөр ирэх бүр нэмэгдэж байгаа. Монгол улсын хувьд кофены соёл дэлгэрээд хэдэн 10 жилийг өнгөрүүлээгүй ч гэлээ. Сүүлийн жилүүдэд хотын соёлд эрчимтэй нэвтэрч байна. Хотын төв, залуучуудын гудамж, анхилам, тансаг кофены үнэр сэнгэнэж, кофетой уулзалтууд, цэвэрхэн тохилог кофе шопууд хотын үзэмжийг улам нэмэгдүүлж харагдана. Шинэ өглөөг оффис дээрээ кофетой эхлүүлж, эрч хүчээ сэргээж, өдрийг илүү бүтээмжтэй угтах гээд бидний амьдралд кофе хэзээний соёл, хэв маяг, хэрэглээ болчихжээ. Уншигч та өнөөдөр кофе уусан уу? Хэрэв зээ уугаагүй бол уучхаад цааш үргэлжлүүлээрэй. Аливаа идээ ундаанд зохистой хэмжээ байдаг. Жор донжийн тааруулаад хүртсэн ямар ч хүнс эм болох жамтай. Өдөр Бүр кофе ууснаар сэргээж, эрч хүчийг өгөхөөс гадна хүний биед тохиолдох зарим зүйлсээс хамгаалж байдаг.

Жишээ нь:

1. Өглөө уусан кофе сэргээхээс гадна биеийн жинг барих нэг арга болдог. Учир нь өглөөний кофе таны өтгөнийг сайн гадагшлуулж өгдөг.

2. Жин хасах хүсэлтэй бол хоол идмээр санагдсан үедээ нэг аяга кофе уугаарай. Ингэснээр хоол идэх зуршил бууруулж, цатгалан мэдрэмж төрүүлж байдаг.

3. Кофены найрлагад ордог зарим бодис хүний биед үүссэн өөх тослогийн зүйлийг задраадаг болохыг эрдэмтэд тогтоожээ.

4. Хотын аль ч бүсэд өвлийн улиралд утаа униар ихтэй тул өдөрт нэг аяга кофе уучхад гэмгүй байдаг. Учир нь кофе орчны бохирдлоос хамгаалдаг.

5. Кофе хүний цусан дахь сахарын хэмжээг багасгадаг бөгөөд үүгээр сахарын ачааллыг эсэргүүцэх хүч болдог.

Өдөр Бүр Сэргэ Star Coffee