Техникийн шинжлэх ухааны доктор /SC.D/ профессор Л.Дамдинсүрэн: Зөв аарцан үрэлд байгалийн гаралтай жимсийг ашиглаж байгаа нь өөрөө витаминлаг чанарыг улам нэмэгдүүлж байна

Нэрс, чацарганыг аарцтай хольж аарцан үрэл гаргаж байна. Өөрөөр хэлбэл, нэрс, чацарганын бэлдмэлийн нэмэлттэй бүтээгдэхүүн гэсэн үг. Байгалийн гаралтай жимсийг ашиглаж байгаа нь өөрөө витаминлаг чанарыг улам нэмэгдүүлнэ. Энэ нь өөрөө эрүүл мэндийг дэмжихэд хувь нэмэр болж байгаа. Энэ бүхнийг хараад ТЭСО-гийнхон хүний эрүүл мэндийг дэмжих нийгмийн том төсөл хэрэгжүүлж байна гэж харж байгаа. Компанийн жинхэнэ нийгмийн хариуцлага гэдэг бол энэ. Яах вэ, ядарсанд хүнд хэдэн төгрөг өгөх чинь нийгмийн хариуцлага мөн үү гэвэл мөн. 

Гэхдээ энэ нь олон хүнийг, нийгмийг хамарсан эрүүл мэндэд чиглэсэн бүтээгдэхүүн болсон. Олон хүнийг хамарсан бүтээгдэхүүн хийж,  ард нийтээрээ хэрэглэж, ач холбогдлыг нь ойлгуулаад байвал үүн шиг том ач холбогдол байхгүй. Өөрөөр хэлбэл хэрэглэгчидтэйгээ нийлж өвчлөхгүй, эрүүл байхын төлөө тэмцэх гэж байна шүү дээ. Ер нь хүн эрүүл байхдаа л зөв хооллож, бие организмынхоо хэвийн тогтвортой үйл ажиллагааг хангаж байх ёстой. Хүн урт насалж, эрүүл саруул явж байгаа нь бие организм хэвийн тогтвортой, бодисын солилцоо сайн байгаатай холбоотой. Энэ хугацааг л аль болох хурдасгах хэрэгтэй. Аарцан үрэл үүнд хувь нэмэр оруулж байна шүү дээ. Вакум аргаар хатаасан аарцан үрэл нь кальцийн дутагдлыг хангаж, булчингийн үйл ажиллагаа сэргээх, эд эсийн микрофлорыг тэтгэнэ. Энэ бүхэн хангагдаад ирвэл организмын эрүүл тогтвортой үйл ажиллагаа илүү сайжирч, хэвийн төвшиндөө байна.  Үүнийг маркетингийн хэллэгээр маркентиг-3 гэж нэрлээд байгаа. Маркентингийн шинэ үзэл баримтлал. Нийгмийн сайн сайхны төлөө компани ажиллаж байна гэсэн үг.