Шүд эрүүл бат бөх байхад аарцны ашиг тус их

Монгол түмэн өн эртний уламжлалтай билээ. Энэ уламжлалын жишээ бол цагаан идээ юм. Цагаан идээ нь Монгол нүүдэлчний ёс заншлыг харуулахаас гадна Монгол түмний идээ ундааны дээд уламжлал түүхийг харуулж байгаа юм. Цагаан идээ гэдэг нь Монголчуудын таван хошуу малынхаа сүү саамыг төрөл бүрийн аргаар боловсруулан хийсэн янз бүрийн хүнсний бүтээгдэхүүнийг хэлнэ. Тэр дундаа аарц гэх эд шидтэй идээг онцолж байна. Хүний бие махбодийн оршин тогтнох үндэс нь хоол тэжээл байдаг. Бид тохирсон эрүүл хоол хүнс идээ ундааг зөв хэрэглэж заншвал  өвчнөөс урьдчилан сэргийлэх, бие махбодийн өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлж, өвчнийг анагаах хүчийг дэмжих улмаар урт наслахад нөлөөлдөг.

Шүд:

Хүний шүд эрдэс бодисоор бүрэн хангагдаж байж бат бөх чанартай байна. Шүдний эрдэс бодис нь хүнс тэжээлээр орсон бодисын чанар, бүтэц найрлагаас хамаараад зогсохгүй, тухайн хүний бие махбодын бодисын солилцоотой холбоотой. Шүд нь шууд шүлсний найрлагаас эрдэс бодисоор цөгцөн хэсгийн паалангаар нэвчүүлэн авдаг. Бодисын солилцоогоор сурвалж хэсгийн цусан хангамж лимфийн солилцооны дүнд үүссэн эрдэс уураг бодисоор тэжээгддэг. Шүд эрүүл бат бөх байхад сүү цагаан идээ ач холбогдолтой болохыг бид мэднэ. Учир нь аарцанд агуулагдах амин дэм нь шүдэнд  нэн хэрэгтэй бактери устгагч, өвөрмөц кальци, кали ихээр агуулддаг. 100 гр аарцанд 23.9 гр уураг, 17 гр тос, 2 гр нүүрс ус, 150 мг кальци агуулдаг.

Дархлаа дэмжих:

 Бидний уламжлалт хүнс болох аарц нь дархлаа сайжруулж ханиад томуунаас урьдчилан сэргийлэхэд онцгой ач холбогдолтой хүнс юм.

Аарц нь махнаас ч илүү уураг агуулдаг:

Аарц нь махнаас ч илүү уураг агуулдаг. Түүний хуурай бодисын 50 хувь нь уураг байдаг. Ялангуяа Казейн хэмээх үл орлогдох амин хүчлээр баялаг уураг агуулдаг. Нянгаас хамгаалах Т-эс бий болоход оролцдог. Цус төлжүүлэх, биеийн эсэргүүцэл сайжруулах, зарим хорт бодисыг саармагжуулах үйлчилгээтэй.

Амин дэмээр баялаг:

 С, А, В1, В2, Е РР аминдэм, Са, Р зэрэг эрдэс бодисыг агуулж байдаг.

Халуун аарц ууснаар биеийн дулаан нэмэгддэг. Халуун аарц ууснаар биеийн дулаан нэмэгддэг. Учир нь дархлааны эсүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Халуун аарцанд шар тос нэмснээр А, Д, Е аминдэмээр баяжуулах боломжтой. Аарцыг сүрьеэ, цусны даралт ихсэх, зүрх судасны өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүд, хөхүүл, бага насны хүүхэд түлхүү хэрэглэх хэрэгтэй. Аарц нь эрүүл мэндэд нэн тустай идээ юм. Учир нь аарцанд сүүний хүчил нь найрлагандаа хүний биед үүсч бий болдоггүй, орлуулашгүй амин хүчлүүд бүхий уураг, эрдэс бодис, олон тооны бичил элемент агуулсан учир маш чухал ач холбогдолтой. Монголчууд зун намарт шингэц удаантай махан хоолын түр хязгаарлан хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг хөнгөвчилж сүү цагаан идээ голлон хэрэглэдэг нь эрүүл мэндээ хамгаалах, бие цогцсоо сэргээх, цэвэрлэх, эрүүлжүүлэх маш чухал уламжлал болон тогтсон байна.

Тараг, айраг, аарц, ааруул, зөөхий, шар тос, цөцгий, өрөм, ээзгий, ээдэм, бяслаг зэрэг бүх л цагаан идээ нь хүний эд эсийг сэргээж элдэв өвчнөөс урьдчилан сэргийлдэг гэдгийг мартаж болохгүй.