Сэтгэл сэргээх халуун шоколад

Хүн бүхний уух дуртай амтат халуун шоколад хүний биед ямар тустайг та мэдэх үү?

Эрт дээр үеэс хүмүүсийн ууж, хэрэглэж ирсэн халуун шоколадны ач тусын талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.

Ухаалаг Маяачуудийн гайхалтай бүтээлүүдийн нэг шингэн какаог халуун ногоотой хольж, бурхдын ундаа хэмээн хүртдэг байсныг 16-р зуунд Испаничууд илүү боловсронгуй болгож, зөөлөн чихэрлэг амттай халуун шоколадыг бий болгосон гэдэг. Уг бүтээлийг 16-19-р зууны үед хууч өвчин эмгэгийн эсрэг, хор тайлах ерөндөг болгож эмийн журмаар зөвхөн эрчүүд хүртдэг байсан гэх түүхүүд байдаг.

17-р зуунд Францын ард түмэн уур бухимдал, сэтгэл гутралд орсон нэгэндээ халуун шоколад уулгадаг байжээ. Энэ нь мухар сүсэг биш байсныг орчин үеийн эрдэмтэд судлан, үнэхээр бухимдалтай үед бие дэх стрессийн гормоныг бууруулдаг болохыг нотолсон юм. Судлаачдын үзэж байгаагаар “антиоксидант” нь хорт хавдраас урьдчилан сэргийлэх, зүрхний эмгэгээс хамгаалах, хөгшрөлийг бууруулах зэрэг үүргийг гүйцэтгэдэг ба чөлөөт радикалд дутагдаж байгаа электроныг нөхөж өгснөөр тухайн эсийг буюу организмыг хоргүйжүүлэх, исэлдлээс хамгаалах үйлдэл үзүүлдэг. Чөлөөт радикал ихэссэнээр эсийн бүрхүүл, судасны хана, арьс, уушги, булчин шөрмөс, яс мөгөөрс, холбоос эдийг гэмтээснээс эрт хөгшрөх, үе мөчний, зүрх судасны, чихрийн шижин өвчнүүдээр өвдөх, хавдар үүсэх аюулд хүргэдэг байна.

Үүнээс хамгаалах антиоксидантаар баялаг супер хүнсэнд шоколад багтдаг байна. Тиймээс өдөр бүр эрүүл, аз жаргалтай байхын нууц “Venus” халуун шоколадаа ууж эрч хүчтэй байгаарай.