Нэрсэнд агуулагдах антиоксидантууд нь тархины гадуур бүрхүүл үүсгэж, хөгшрөлтийг удаашруулдаг

Манай улсад элбэг худалдаалагддаг нэрс жимс нь залуужуулж, стрессээс ангижруулахаас гадна хавдрын эсрэг үйлчилгээтэй гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тиймээс танд тустай багахан мэдээллийг хүргэж байна. 

Хэвлийн өөхийг багасгана

Өдөрт 1 аяга нэрс идэхэд, биедээ шаардлагатай ислэгийн 14%-ийг авдаг байна. Улмаар өтгөн хаталт болон хоолны шингэц сайжирч, хэвлийн өөхлөлт багасдаг аж.

Хавдрын эсрэг тэмцэнэ

Нэрсэнд агуулагдах эллажик болон птеростилбен гэх хүчил нь хавдрын эсрэг тэмцэх хүчийг бие махбодод өгдөг нь судалгаагаар тогтоогджээ. Мөн бүдүүн гэдэсний хорт хавдрыг зогсоох үйлчилгээтэй байна.

Ой санамжийг дээшлүүлнэ

Нэрс нь тархинд хамгийн сайн жимс гэж нэрлэгддэг. Хөгшрөлттэй холбоотой ой санамж муудах, хүн танихгүй байх зэргийг бууруулдаг байна. Иймд өдөр бүр 2,5 аяга жимс идвэл альцхаймерын өвчнөөс сэргийлдэг юм шүү.

Залуужуулна

Залуу насаа хадгалахыг хүсэгчид уг жимсийг хэрэглэх нь зүйтэй. Тодруулбал, нэрсэнд агуулагдах үрэвслийн эсрэг нэгдэл, антиоксидантууд нь тархины гадуур бүрхүүл үүсгэж, хөгшрөлтийг удаашруулдаг байна.

Стрессээс ангижруулна

Зөвхөн нэрс бус бүхий л төрлийн зэрлэг жимсэнд агуулагдах амин дэм, эрдэс бодисууд нь таныг стресстэхээс сэргийлж, сэтгэл санааг тайван байлгах тустай байна.

Иймд та эрүүл, залуу сайхан харагдахыг хүсвэл ганцхан нэрс ч гэлтгүй байгалийн зэрлэг жимсийг хүнсэндээ хэрэглээрэй. Танд аз жаргал хүсье.