“Милко” ХХК “Хүнсний салбарын Энтрепренер”-р шалгарлаа

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуй нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан, өргөмжилдөг “ENTREPRENEUR-2023” 26 дахь шагнал гардуулах ёслолоор “Милко” ХХК “Хүнсний салбарын Энтрепренер”-р шалгарлаа.

“Милко” ХХК нь 14 жилийн турш хэрэглэгчдээ эрүүл аюулгүй хүнсээр хангаж ирсэн төдийгүй Зөв, Мongolian Camel, Golden Milk зэрэг нийт 11 брэндийн 130 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин хэрэглэдэг нийт хэрэглэгч, харилцагч болон хамтран ажилладаг байгууллагууддаа баяр хүргэж, талархлаа илэрхийлье.