КОФЕГ ДАСГАЛ ХИЙХЭЭС 1 ЦАГИЙН ӨМНӨ УУСНААР ӨӨХНИЙ ЭД ЭСИЙН ХҮЧЛИЙГ ЯЛГАРУУЛЖ, ДАСГАЛ ХИЙХ ЭРЧ ХҮЧИЙГ НЭМЭГДҮҮЛДЭГ

1.  Америкийн Гавай муж нь Америкдаа цорын ганц кофе тарьдаг бүс юм

Кофе экваторын цаг агаарт илүү сайн ургадаг тул Америк-д тарьж ургуулах боломжгүй байдаг. Зөвхөн Америкийн Гавай мужид л ургадаг юм байна.

2.  Кофе бол жимс юм

Кофены үр нь жимсэн дотор байдаг үр юм. Заримдаа кофены жимсийг “кофены интоор” ч гэж нэрлэдэг.

3.  Турк улсын хуучин хуулинд хэрвээ нөхөр нь эхнэрийнхээ кофены хэрэгцээг хангаж чадаагүй бол эхнэр нь салх эрхтэй байжээ.

Үхэл эсвэл муу чанарын кофеноос болж салхуу? Энэ бол яах аргагүй хачин шаардлага, гэхдээ бодоод үзхээр чанартай кофе ууснаар гэрлэлтэнд илүү аз жаргал авчирах байх

4.  Бразил улс бол дэлхийн хамгийн том кофе үйлдвэрлэдэгч

2011 оны байдлаар Бразил улс дэлхийн кофены үйлдвэрлэлтийн 3-т буюу Колумби, Вьетнам улсуудын үйлдвэрлэлтийг нийлүүлсэн хэмжээг бараг 2 дахин их үйлдвэрлэдэг байна. Мөн Бразил улс нь арабика ба робуста гэдэг 2 төрлийн сортыг тарьдаг цөөхөн орнуудын нэг юм. Тиймээс Бразил улс бөөний кофе борлууллалтаараа дээгүүрт жагсдаг.

5.  Та өглөө сэрэнгүүтээ кофе уух хэрэггүй

Хүний бие байгалиасаа гортисол гэдэг даавар ялгаруулж биднийг сэргэг сэрэмжтэй байлгадаг байна. Даавар нь тухайн хүний хоногийн хэмнэлээс хамаарч ялгардаг байна. хэрвээ та өглөө босоод шууд кофе уудаг бол тэр хэв маягаа өөрчилж гортисол даавар тань ялгарсны дараа уувал кафейн тань хоосон хэрэгцээгүй үрэгдэхгүй байх нь

6.  Кофе хүнийг илүү урт наслуулж, эрүүл амьдрахад тус болж чадна

Үхэх эрсдэлийг 12-13 жилээр багасгана. Кофе их хэмжээний антиоксидант агуулдаг нь хүний бие чөлөөт радикалуудын эсрэг тэмцэхэд тусалдаг. Үр дүн нь кофе уудаг хүмүүс Паркинсонс өвчин буюу төв мэдрэлийн эмгэг өвчин, сахарны 2 бүлэг, зүрхний өвчнөөр өвчлөх эрсдэл нь багасдаг байна.

7.  Кофе хүнд чухал хэрэгтэй шим тэжээл агуулдаг

Нэг аяга кофе 11 хувь витамин В2, 6 хувь В5, 3 хувь мангаан ба кали, 2 хувь магни ба витамин В3 тус бүр агуулдаг байна.

8.  Кофе ууснаар та өөхөө хайлуулж шатааж болно

Судалгаагаар кафейн ууснаар таны бодисын солилцоо 3-11 хувь-иар ихэсдэг. Энэ нь өөхийг хайлуулдаг цөөхөн хэдхэн бодисын нэг юм.

9.  Дэлхийн бүх кофе ургадаг газрууд “кофе бүс” гэдэг хэсэг ордог

Кофе бүс нь кофе ургахад хэрэгтэй нөхцөлийг бүрдүүлсэн бүс нутгуудыг агуулдаг. Кофе ургуулахад мэдээж дулаан уур амьсгал, нарын туяа их хэрэгтэй болохоор, энэхүү бүс нь бас халуун орны амралтын газар нутгыг илэрхийлж болох юм.

10.  Кафейн таны дасгал хийх чадварыг сайжруулдаг

Кофе дасгал хийхээс өмнө ууснаар таны адреналины хэмжээг ихэсгэж, өөхны эд эсний хүчлийг ялгаруулж дасгал хийх чадварыг сайжруулдаг байна.