Ингэний хоормогийг уух 5 шалтгаан

        Монголчууд эрт үеэс л өвлийн цагт ингэний хоормогоо ууж дархлаагаа дэмжиж ирсэн уламжлал бий. Тэгвэл ингэний сүүний ашиг тусыг Монголд төдийгүй дэлхий дахинаа саймширч дархлааны гол хүнсээ болгон хэрэглэдэг болжээ. Тэмээний сүүний гол онцлог нь үнээний сүүнээс 3-5 дахин их витамин С агуулдаг бөгөөд ердөө хагас литр нь дархлааг сайжруулах шинж чанараараа алдартай тул өдөр тутмын амин чухал шим тэжээлийг хангаж чаддаг байна. Товчхондоо ингэний сүү бол шим тэжээл, дархлааг дэмжих элементийн эрдэнэсийн сан юм. Тэгвэл ингэний хоормогийг уух 5 шалтгааныг хүргэж байна.

1.  Шим тэжээлээр баялаг

Ингэний сүү нь бусад малын сүүнээс Лейцин, Изолейцин, Метионин зэрэг уургийн амин хүчлүүд, В,С аминдэм, Кальци, Фосфор, Кали зэрэг эрдэс бодис их хэмжээгээр агуулдаг бөгөөд эхийн сүүтэй хамгийн ойролцоо малын сүү юм.Бие организмын хувьд хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сэргээн идэвхжүүлж, тамир тэнхээ нэмж, дархлааг сайжруулдаг төдийгүй элэг, цөс, бөөрний ужиг архаг өвчнүүдийг анагаан эмчилдэг шидтэй. Ялангуяа дотор усан хаванг маш хялбар хөөж, зүрх, судасны үйл ажиллагааг идэвхжүүлдэг онцгой увдистай.

2. Лактоз үл тэвчих эсвэл сүүний харшилтай хүмүүст илүү сайн сонголт байж болно

Лактоз үл тэвчих нь лактоз гэгддэг сүүн бүтээгдэхүүн дэх сахрыг шингээхэд шаардлагатай фермент болох лактозын дутагдлаас үүдэлтэй нийтлэг өвчин юм. Энэ нь сүүн бүтээгдэхүүн хэрэглэсний дараа гэдэс дүүрэх, суулгах, хэвлийгээр өвдөхөд хүргэдэг.

Тэмээний сүү нь үнээний сүүтэй харьцуулахад бага лактоз агуулдаг тул лактозын харшилтай олон хүмүүст илүү тохиромжтой. Үхрийн сүүний харшилтай 4 сартайгаас 10 хүртэлх насны 35 хүүхдийн дунд хийсэн нэг судалгаагаар арьсны сорилоор зөвхөн 20% нь тэмээний сүүнд мэдрэмтгий байсан гэж тэмдэглэжээ. Үүнээс гадна ингэний сүүг суулгалтыг эмчлэхэд олон зуун жилийн турш хэрэглэж ирсэн бөгөөд судалгаанаас харахад сүү нь хүүхдүүдэд түгээмэл тохиолддог суулгалт өвчнийг эмчлэхэд тусалдаг эсрэг биет агуулдаг байна.  

2.  Цусан дахь сахарын хэмжээ болон инсулины хэмжээг бууруулж болно

Чихрийн шижин өвчнөөр нэгэнтээ өвчилсөн тохиолдолд насан туршдаа хоолны дэглэм сахих буюу эмчийн хяналтад байх шаардлагатай болдог. Ингэний сүү нь 1 ба 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчтэй хүмүүсийн цусан дахь сахрын хэмжээг бууруулж, инсулинд мэдрэмтгий байдлыг сайжруулдаг болохыг лабораторийн шинжилгээнд түшиглэсэн бодит судалгаагаар судлаачид нотолжээ. Ингэний сүүний найрлагад микроб байдаг ба түүний ихэнх хувийг ашигтай микроб эзэлдэг. Тэр нь хүний цусны инсулиныг багасган зохист хэмжээнд нь байлгадаг. Инсулины зохист хэмжээ алдагдвал нойр булчирхайн үйл ажиллагаа алдагдаж чихрийн шижин өвчин бий болдог. Тиймээс тэмээний сүү буюу ингэний хоормог нь чихрийн шижин өвчтэй хүмүүсийн цусан дахь сахрын хэмжээг бууруулж, тогтмол хэрэглэсэн зарим тохиолдолд эдгээдэг гэсэн үр дүн гарчээ.

Тиймээс чихрийн шижин өвчтэй, хүмүүсийн цусан дахь сахрын хэмжээ нь 13-аас доош хүмүүс болон мөн уг өвчнөөс урьдчилан сэргийлэхээр тогтмол хэрэглэхийг зөвлөдөг.

4. Өвчин үүсгэгч организмуудтай тэмцэж, дархлааг сайжруулна

Ингэний сүүнд янз бүрийн өвчин үүсгэгч организмтай тэмцдэг нэгдлүүд агуулагддаг. Тэмээний сүүнд агуулагддаг хоёр үндсэн идэвхтэй бүрэлдэхүүн хэсэг нь лактоферрин ба иммуноглобулинууд бөгөөд уураг нь тэмээний сүүнд дархлааг сайжруулах үйлчилгээ үзүүлдэг. Лактоферрин нь бактерийн эсрэг, мөөгөнцөр, вирусийн эсрэг, үрэвслийн эсрэг, антиоксидант шинж чанартай байдаг байна.

5. Хоол хүнсэндээ оруулахад хялбар

Ингэний сүү нь бусад төрлийн сүүг орлохуйц болон шим тэжээлээрээ илүү учир хоол хүнсэндээ ч хэрэглэхийг зөвлөдөг. Жишээлбэл шууд уух эсвэл кофе, цай, смүүти, гурилан бүтээгдэхүүн, сүмс, шөл, бяслаг, хуушуур, вафли зэрэгт хэрэглэж болно. Ингэний сүү бүс нутгийн гарал үүслээс хамаарч амт нь ялгаатай байж болно. Америк ингэний сүү нь бага зэрэг давслаг, өтгөн амттай байдаг бол хоёр бөхт Монгол ингэний сүү нь хөөсөрч шуугьсан, тагнайд ууссан, исгэлэн өтгөн сайхан амттай байдаг.