Ингэний хоормогийг жирэмсэн ээжүүд хэрэглэх нь ямар ач тустай вэ?

Жирэмсний эхний гурван сард ургийн эрхтний тогтолцоо мэдрэлийн систем бүрэлдэж байдаг тул жирэмсэн ээжүүд маань эмийн бодисоос татгалзаж амин дэм уургаар баялаг амьтны гаралтай сүү, сүүн бүтээгдэхүүн буюу ялангуяа ингэний хоормогийг уухыг мэргэжлийн эмч нар зөвлөдөг аж.

Учир нь ингэний сүү нь бусад малын сүүнээс ашиг шимт бодисын хувьд өндөр буюу Лейцин, Изолейцин, Метионин зэрэг уургийн амин хүчлүүд, В,С аминдэм, Кальци, Фосфор, Кали зэрэг эрдэс бодис их хэмжээгээр агуулдаг бөгөөд эхийн сүүг орлохуйц шим тэжээлтэй байдаг байна. Тиймээс жирэмсний үед тогтмол ууж хэвшсэнээр жирэмсний усан хаван, эхэн болон сүүл үеийн хордлого, болон бяцхан ургийн өсөлт хөгжил хийгээд төрсний дараах нярайн шарлалтаас сэргийлж чадах ид шидтэй аж.

Өмнөговь аймгийн тал нутагт бэлчээрлэж, шимт ургамлаар идээшсэн ингэний сүүг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан үйлдвэрлэн гаргасан экологийн цэвэр бүтээгдэхүүн “Mongolian Camel” ингэний хоормог нь энгийн болон лайм жимсээр баяжуулсан хоёр төрөлтэй юм.

Лайм жимснээс амтлаг чихэрлэг шүүс гардаг бөгөөд жимсний шүүсний хүчиллэг байдал, гоёмсог цэцгийн анхилуун үнэр, тэсрэлттэй сэнгэнэсэн амт нь ингэний хоормогтой төгс зохицдогучир жирэмсний эхэн болон сүүл үеийн хордлоготой ээжүүдэд нэн тохиромжтой.

Тиймээс энхрий бяцхан үрээ хэвлийдээ тээж буй таны хайртай дотны ээж, эгч, эхнэр, дүүдээ сонгох хамгийн зөв бүтээгдэхүүн бол ингэний хоормог юм. Хайртай бүхнээ хайрлах хайр тэдний эрүүл мэндийг нь хайрлаж, халамжлахаас эхэлдэг.