Хүний биеэс хорт бодис гадагшлуулдаг эрүүл мэндийн жимснүүд

Биед хуримтлагдсан хорт бодис, илүүдэл зүйлсийг гадагшлуулах үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь эрүүл мэндэд зүйрлэшгүй тустай. Ийм үйлчилгээтэй жимс, хүнсний ногоонуудыг дор жагсаав.

Чацаргана жимс

Чацаргана жимс нь ханиадыг зогсоох, цусыг шингэрүүлэх, бадгана  борыг дарах чадалтай. Хүний биеийг эрүүлжүүлж, зүрх судасны системийн эргэлтийг сайжруулдаг. Эмчилгээнд голдуу уушигны архаг, цэр ховхрохгүй, цусан бэтэг, сарын тэмдэг хоригдсон, бор өвчин, борын бэтэг зэрэг өвчнийг эмнэхэд хэрэглэж болно. Уг жимс нь маш бага хэмжээний нягтралтай уураг агуулдаг бөгөөд артерийн судасны хана гэмтэхээс хамгаална. Судсыг хамгаална. Судасны хатуурал болон зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Судлаачид судалсны үндсэн дээр 8 ширхэг чацаргана жимс нь биеийн тамирын үед гэмтсэн эд эсийг эдгээдэг чадалтай болохыг тогтоожээ. Исгэлэн амттай хүйтэн чанартай. Мөн маш их хэмжээний уураг, хүчил, витамин, кальци, фосфор, магний, натри зэрэг хүний биед зайлшгүй шаардлагатай элементүүдийг агуулдаг. Ходоодыг эрүүлжүүлж, гэдсийг цэвэр, уушгийг зөөллөж, цусыг төлжүүлэн, өтгөн шингэнийг тохируулж, дэлүүг эрүүлжүүлэх зэрэг олон чадалтай. 

Улаан сонгонино

Ходоод гэдэс, бодисын солилцооны хямрал, амин дэм дутагдахад сарын турш хоолны өмнө сонгины шүүс юм уу нухашийг хоолны халбагаар нэг идвэл эмчлэгдэнэ.

Өргөст хэмх

Өргөст хэмх шээсний сүвийг цэвэрлэх үүрэгтэй. Өргөст хэмхэнд агуулагдаж байгаа луувангийн эд, өргөст хэмхний хүчил зэрэг нь уушиг, ходоод, элгэнд туслаж хорыг гадагшулуулж чаддаг.

Могой төмс

Гэдэс, ходоод, цусны нэрт цэвэрлэгч юм. Гэдэсний хананд наалдсан хорт бодисыг ялгаруулан гараж чаддаг.

Хар мөөг

Хар мөөг нь хоол боловсруулах системийн бохир зүйлийг арилгаж, цусыг тунгалагжуулна.

Далайн байцаа

Далайн байцаа нь цусны цагаан бөөм олшрох өвчнөөс сэргийлдэг.

Байцаа

Цөс болон гэдэс ходоодыг хамгийн сайн цэвэрлэгч. Ялангуяа цэвэр байцааны шөл уух нь цөс өтгөрөхөс сэргийлдэг.

Алим

Алим нь хүнсний зүйл гэдсэн тогтохоос сэргийлнэ.

Интоор

Гэдсэн дэх хорыг тайлах чухал нөлөөтэй. Гэдэс нь хорыг маш түргэн ялгаруулан гаргадаг боловч шингээлт муудсан үедээ хорт эдийг гэдсэн үлдээж, хөөн гаргаж чаддаггүй.

Гүзээлзгэнэ

Гүзээлзгэнд олон зүйлийн органик бодис агуулагдаж байдаг тул ходоодыг дэмжиж, элэг, бөөрийг тамиржуулна.

Гvзээлзгэнд олон зvйлийн органик бодис агуулагдаж байдаг тул ходоодыг дэмжиж, элэг, бөөрийг тамиржуулна.

Усан үзэс

Элэг, гэдэс, ходоодонд тусалж, цус нөхөх чадварыг нэмэгдүүлнэ.

Инжир жимс

Инжир жимс нь элгийг хамгаалах, хор тайлах, халууныг хөөж, гэдсийг зөөллөж, хоол боловсруулах системд сайнаар нөлөөлдөг.