ХҮНИЙ БИЕД ШААРДАГДАХ НЭГ ӨДРИЙН ШИМ ТЭЖЭЭЛ 200 ГРАММ СҮҮНД АГУУЛАГДДАГ

    Сүүний уураг амархан нийлдэг, хялбархан шингэдэг бөгөөд өдрийн хоолны бүх уургийн амин хүчлийн ерөнхий тэнцвэрийг сайжруулдаг. Үнээний сүүнд таван махбодь бүрэн гэж Монгол анагаах ухаанд үздэг. Хүч тэнхээг нэмэгдүүлэн, өнгө зүсийг үзэсгэлэнтэй болгох зэрэг олон сайн талтай.  Шинэ сүүг бүлээнээр нь уувал рашаан адил шимтэй. Ийм учраас хүүхэд буюу өндөр настнуудад маш сайн. Үнээний сүүг түүхийгээр нь уувал төмрийн агууламж өндөр, цусны дутагдал ба уушигны үйл ажиллагаанд сайн нөлөөтэй. Буцалгаж уувал гал чанар бадарч нойр хулжих өвчинд тустай.

Витамин D, уураг, фосфор болон цусны эргэлтийг сайжруулдаг тэжээлүүд зэрэг хүний биед шаардагдах нэг өдрийн шим тэжээл 200 грамм сүүнд байдаг. Дэлхийн хөгжсөн орон болох АНУ-ын улсын иргэд насны ялгаагаараа өдөр бүр тогтмол хэмжээний сүү хэрэглэдэг байна. Үнээн сүү нь дөрвөн улирлын ялгаа байхгүй шим тэжээл сайтай ундаа байж, настай нялх, идэр залуучууд ялгаа үгүй бүх хүмүүст зохицдог. Цагаан идээг яаж идсэн ч хор болох зүйл байдаггүй гэж эрдэмтэд зөвлөдөг. Учир нь сүүний хүхэр агуулсан амин хүчил хортой бодисыг саармагжуулдаг. Өөрөөр хэлбэл сүү хор тайлах үйлдэлтэй. Аливаа хоол хүнсийг хэрэглэхэд тохиромжтой цаг гэж байдаг шиг Үнээн сүү уухад тохиромжтой  цаг гэж бий. Өглөөний цайны цагт нэг аяга сүү ууж тахианы өндөг буюу талхтай хамт идвэл хүний биед гүйцэд шим тэжээл болдог. Үдээс хойших 4 цагт оройн хоолноос өмнө үнээн сүү уух нь маш сайн. Мөн үдэш унтахаасаа өмнө нэг аяга үнээн сүү уувал бат бөх, тайван унтаж амрахад тусалдаг.

Амин Хайртай Бүхэндээ