ХАЛУУН ААРЦ ШАР СҮҮНИЙ ГАЙХАМШИГ

Хүний бие махбодын оршин тогтнох үндэс нь хоол тэжээл юм. Бид тохирсон эрүүл хоол хүнс идээ ундааг зөв хэрэглэж заншвал өвчнөөс урьдчилан сэргийлэх, бие махбодын өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлж,өвчнийг анагаах хүчийг дэмжих улмаар урт наслахад нөлөөлдөг.

1.Ааруул Амтлаг, исгэлэн, тосны зүйл их агуулсан тул шим тэжээл сайтай, биеийн хорыг тайлж сайжруулдаг. Буцалсан ус болон шар цайнд хийж, шүүсийг нь уухад элэг, цөсний өвчин, цус хөөрөх, толгой өвдөхөд тустай.ус өөрчлөгдөж гэдэс ходоод өвдөх үед ааруулын шимийг уухад дарагдан. Ааруулыг сайтар зажилж идэхэд шүдний бат бөх нөхцөлийг бүрдүүлж цусан хангамж сайжруулахад чухал нөлөөтэй.

2.Тараг Орчин үеийн эрдэмтдийн судалгаагаар хавдрын эсрэг үйлдэлтэй нь тогтоогдсон. Мөн дархлалын системийг идвэхжүүлэх хордлогоос сэргийлэх тураах, гэдэсний элдэв өвчнийг дарах судасны ханын хатуурал болон элэг цөс арьсны өвчнөөс сэргийлэхэд тустай.Таран нь амны хөндийн хүчил шүлтийн тэнцвэртэй байдлыг хангаснаар эмгэг төрөгч үржих нөхцөлийг сатааруулдаг.

3. Айраг Шинэ үедээ исгэлэн эхүүн амттай ходоодны илчлэгийг үүсгэн хоол шингэлтийг сайжруулдаг ба дэлүү элэг цөсний өвчинд сайн. Эрт үеэс уушигны хатгаа, сүрьеэ, зүрхний даралт ихсэх, усан хаван, хөл нурууны өвчинд хэрэглэж иржээ.

4.Аарц Сүүний хүчил нь найрлагадаа хүний биед үүсч бий болдоггүй, орлуулшгүй амин хүчлүүд бүхий уураг, эрдэс бодис олон тооны бичил элемент агуулсан учир маш чухал ач холбогдолтой.Сүрьеэ өвчтэй цусны даралт ихсэх, зүрх судасны өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүд, хөхүүл, бага насны хүүхэд түлхүү хэрэглэх хэрэгтэй.

5.Бяслаг Бяслаг шүд цэвэрлэж гялалзуулах гайхамшигтай нөлөөтэй.Ааруул ээзгий зажилж идэх нь эрүүний ясны хөгжилд нөлөөлдөг.Орчин үеийн ихэнх хүнсний бүтээгдэхүүн шүдэнд халтай болсон тул хүүхэд багачуудын шүд “ усанд уусах сахар” мэт хэврэг болж байгаад эцэг эхчүүд анхаарч, амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлж, нүүр ам судлалын мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авч байх хэрэгтэй.

6.Гүүний сүү Амтлаг, хүчиллэг чанартай уушгины өвчин, үе мөч, хийн өвчнийг эмчилнэ. Айрганд холестерийноор хооллодог нэгэн төрлийн нян байдгийг илрүүлсэн байна. мөн цагаан гүүний саамыг хүмүүс эмчилгээний журмаар өргөн хэрэглэдэг.

7.Ямааны сүү Амтлаг сэрүүн чанартай. Хөөрүүлж уухад хий, батгана, хүйтнийг арилгаж биеийг чийрэгжүүлнэ. Сайн ширгээж уувал хийг дарж сэтгэлийг тайвшруулж, цусны даралтыг бууруулахад тустай мөн амьсгаадахад ууна.

8.Хонины сүү Амтлаг бүлээн чанартай тул хий дарах, хөлийн бам өвчнийг засах, эмийн хөлөг болгон хэрэглэдэг. Өвчнийг дарна. Зүрхэнд муу учир болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.

9.Үнээний сүү Үнээний сүү нь сэрүүн чанартай. Буцалгаж уухад толгой эргэх, ядрах, цэртэй ханиалгах, уушгины архаг гэм, хоолны шингэцийг сайжруулж, нойр хүргэнэ. Өдөр бүр өлөн элгэн дээрээ хэг аяга халуун сүү уухад гэдэсний гөлөлзөх хөдөлгөөнийг сайжруулж, өтгөн хатахыг эмчилж чадна.

10.Сүү Өдөрт нэг аяга уухад хоногийн кальцийн хэрэглээ хангагдаж амны хөндий дэх ашигтай микрофлорын лактай бактери үржиж сүүний хүчил үүссэнээс гэдэсний савханцар, гэдэсний баланд, цусан суултын савханцрын үржлийг зогсоодог.

11.Ингэний сүү Амтлаг бүлээн чанартай тул голдуу чих дүлийрэх, шээс хаагдах, солио өвчин эмчлэхэд тустай бөгөөд могойд хатгуулсан үед угаах, түрхэхэд хорыг сайн тайлдаг увдистай.