Хайртай бүхэндээ сонгох "Зөв" бэлгийн багц

Милко компани нь шинэ жилийг угтан “Зөв” бэлгийн багцууд худалдаанд гаргалаа.

Зөв бэлгийн багцад Монголын эрүүл хөрсөнд бий болсон түүхий эдийг ашигласан гарал үүсэл нь тодорхой химийн орц найрлага буюу хугацаа уртасгагч, амт үнэр будагч бодис зэргийг агуулаагүй эрүүл мэндэд ач тустай олон төрлийн витаминаар баялаг аарцны ундаа, аарцан үрэл болон хэзээ ч хэрэглэх боломжтой хатаасан аарц зэрэг бүтээгдэхүүнүүдийг багтааснаараа давуу талтай. 

Аарц нь  С, А, В1, В2, Е РР аминдэм, Са, Р зэрэг эрдэс бодисыг агуулдаг төдийгүй шим тэжээл сайтай, кальциар баялаг, дархлааг дэмждэг, шингэц сайтай, ходоод гэдэс, элэг цөсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг ба аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх олон талын ач тустай юм.

Сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндэд ээлтэй бэлэг сонгодог болсны сацуу байгаль дэлхийгээ ч хайрлан, хамгаалж гялгар уутнаас татгалзаж зөв хэрэглээг сонгодог болсон. Үүний дагуу зөв бэлгийн багцад байгальд ээлтэй дахин ашиглагдах боломжтой цаасан болон эко уутан савлагааг ашигласан.

Тиймээс энхрий бяцхан үрс, хайртай гэр бүл, байгууллагын хамт олондоо дотоодын үйлдвэрлэгчээ дэмжин эрүүл бөгөөд чанар аюулгүйн баталгаатай бэлгийн багцаа сонгоорой.

Бидэнтэй үргэлж хамт байдаг эрхэм харилцагч, хэрэглэгч танд баярлалаа. Ирж буй 2024 оноо эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн угтаарай.

Захиалгын утас: 7575-6262, 7777-4555

БЭЛГИЙН БАГЦУУД