Бид яагаад өдөр бүр сүү уух ёстой вэ?

Бид яагаад өдөр бүр сүү уух ёстой вэ?
“Махыг сүү орлож чадна. Жимсийг ч сүү орлож чадна. Гэхдээ сүүг юу ч орлож чадахгүй” гэж хоол зүйчид зөвлөдөг.
1. Шүдний хорхойтлоос сэргийлнэ
Сүү нь кальцийн хамгийн баялаг эх үүсвэр. Хөхнөөс гарсан хүүхдэдээ ч өдөр бүр сүү уулгавал шүдний ургалт, бэхжилтийг нь дэмжих бөгөөд хорхой идэхээс хамгаалдаг.
2. Арьсыг гэрэлтүүлнэ
Сүүний найрлаганд агуулагдах амин дэм, эрдэс бодисууд нь арьсны эрүүл чанарыг тэтгэж, зөөлөн, чийглэг, гэрэлтсэн болгодог.
3. 3.Хүүхдийн өсөлтийг дэмжинэ

Ясыг нь дэмжиж байж хүүхэд сайн өсдөг. Өдрөөр биш цагаар өсөж яваа үрдээ өдөр бүр аяга сүү уулгаснаар чацархаг, чанга биетэй болох болно. Мөн насанд хүрэгсэд ч өдөр бүр аяга сүү ууснаараа үе мөчний өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. 

4. Булчин нэмэхэд тусална

Сүү нь махтай адилхан, уургаар баялаг учраас тамирчид, фитнессээр хичээллэгчид өдөр тутмын хоолны дэглэмдээ заавал багтаасан байдаг. Ялангуяа хүнд бэлтгэл сургуулилтын дараа заавал сүү уудаг нь сульдаж задарсан булчингаа нөхөн сэргээхэд чухал нөлөө үзүүлдэг.

5. Стрессийг бууруулна
Сүүнд агуулагдах олон амин дэмийн ачаар бид стрессээс ангид амьдрах боломжтой. Их ажлын дараа, оффис дээрээ оройтож ажиллахдаа нэг аяга бүлээн сүү ууж байгаарай. Ингэснээр мэдрэлийн эсүүд тайвширч, булчингийн ядрал багасна.