200 ГРАММ СҮҮНД ВИТАМИН D, УУРАГ, ФОСФОР ЗЭРЭГ ХҮНИЙ БИЕД ШААРДАГДАХ НЭГ ӨДРИЙН ШИМ ТЭЖЭЭЛ БАГТСАН БАЙДАГ

    Сүүний уураг амархан нийлдэг, хялбархан шингэдэг бөгөөд өдрийн хоолны бүх уургийн амин хүчлийн ерөнхий тэнцвэрийг сайжруулдаг. Тэр дундаа үнээний сүүний шим тэжээл,  чанар, эмчилгээний үйлдлийн тухай ойлгох үүднээс аймгийн Монгол Эмнэлгийн Хорооны уламжлалт эмчилгээний салбарын эмч Сарантунгалагаас ярилцлага авсан байна.

 Үнээний сүүнд таван махбодь бүрэн гэж Монгол анагаах ухаанд үздэг. Хүч тэнхээг нэмэгдүүлэн, өнгө зүсийг үзэсгэлэнтэй болгох, хүчирхэгжүүлэх, дуслыг нэмэгдүүлэх болон сэлбэх үйлчилгээтэй. Шинэ сүүг бүлээнээр нь уувал рашаан адил шимтэй. Ийм учраас хүүхэд буюу өндөр настнуудад маш сайн. Үнээний сүүг түүхийгээр нь уувал төмрийн агууламж өндөр, цусны дутагдал ба уушигны үйл ажиллагаанд сайн нөлөөтэй. Буцалгаж уувал гал чанар бадарч нойр хулжих өвчинд тустай. Уур амьсгал, цаг улирал, байгаль газар зүйн нөхцөл өөрөөр үнээний сүү нь бага зэрэг ялгаатай байна.

Витамин D, уураг, фосфор болон цусны эргэлтийг сайжруулдаг тэжээлүүд зэрэг хүний биед шаардагдах нэг өдрийн шим тэжээл 200 грамм сүүнд байдаг юм.Яг иймийн учир дэлхийн хөгжсөн орон болох АНУ-ын улсын иргэд насны ялгаагаараа өдөр бүр тогтмол хэмжээний сүү хэрэглэдэг байна. Үнээний сүү нь дөрвөн улирлын ялгаа байхгүй шим тэжээл сайтай ундаа байж, настай нялх, идэр залуучууд ялгаа үгүй бүх хүмүүст зохицдог. Ерөнхийдөө цагаан идээг яаж идсэн ч хор болох зүйл алга бөгөөд сүүний хүхэр агуулсан амин хүчил хортой бодисыг саармагжуулдаг. Өөрөөр хэлбэл сүү хор тайлах үйлдэлтэй. Үүнээс гадна,үнээн сүү уухад тохиромжтой гурван “Хамгийн сайн цаг” байдаг гэнэ. Даруй өглөөний цайны цагт нэг аяга сүү ууж тахианы өндөг буюу талхтай хамт идвэл хүний биед гүйцэд шим тэжээл болдог. Үдээс хойших 4 цагт оройн хоолноос өмнө үнээн сүү уух нь сайн бөгөөд шөнө унтахаасаа өмнө нэг аяга үнээний сүү уувал унтаж амрахад тусалдаг байна.